Өөртөө итгэлтэй байх 14 арга

Амжилтын үндэс өөртөө итгэлтэй байх явдал юм. “Бүтэхгүй болохгүй” гэдгийг үгсийн сангаас хасаж өөртөө итгэлтэй амжилт өөд тэмүүлэх 14 аргыг хүргэе. Ичиж, нуугддаг, хойш суудаг цаг баяртай.
relax_8-600x382
1. Сайхан хувцас өмс.
Өөрт тохирсон, галбирыг тодотгож өгсөн хувцас өмсөөд алхахад сайхан биз. Тийм ч учраас өөрт таалагдсан хувцасаа худалдан авч, тохируулж өмс.
2. Гадаад төрх, үсэндээ анхаарал хандуул.
Үс сайхан бол зүс сайхан. Өтгөн, урт, намирсан үс эмэгтэйчүүдийн гоёл.
3. Бусдад тусламжийн гараа сунга.
Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролц. Өөрийгөө эерэг зүйлээр цэнэглэ.
4. Урд эгнээнд суу, оролцоогоо нэмэгдүүл.
Ажил, хичээл дээр хойшоо суудаг хүмүүсийг санаж байгаа биз. Тэд өөртөө итгэлгүй, сэтгэл хангалуун бус, багштайгаа шууд харицахаас айдаг. Хэрэв та бусдаас илүү байхыг хүсвэл оролцоог нэмэгдүүл.
5. Хүнтэй нээлттэй байж, ярилц.
Цэгцтэй зөв, өөрийгөө хүнд илэрхийлж чаддаггүй бол ярианы техникт суралцах хэрэгтэй боллоо. Зөв ярьж чадахгүй байна гэдэг аюул гэсэн үг.

6. Өөдрөг хурдан алх.

Удаан алхаа хүний идэвхигүй, дорой байдлыг харуулдаг. Түргэн мөртлөө хөнгөн алх. Алхаа тань чимэх болно.

7. Одооноос эхэл .

Өнгөрсөн бүхнийг өнгөрсөнд нь үлдээ.

8.Би”-ээрээ бай.

Чи хэн бэ?Өөрийгөө бүү барь.Өөрийгөө тэдэнд үзүүл.

 9. Өөртөө эзэн бай.

Алдаа, амжилтаа өөрөө үүр.

10. Сөрөг бодолтой хүмүүсээс зайгаа барь.
Мэдээж сөрөг сэтгэгдэл төрүүлдэг хүмүүсээс хол бай. Бэрхшээл биш боломжийг хар.
11. Айдастайгаа нүүр тулж алдаанаасаа суралц.
Алдаа нэг байхад хангалттай.
12. “Бүтэхгүй” “Чадахгүй” гэх бодлоо орхи.
Өөртөө итгээд хий. Оролдлого амжилтанд хүргэдэг.
13. “Төгс” байхын тулд хэтэрхий хичээх шаардлагагүй.
Төгс хүн байдаггүй юм. Өөртөө зөв, өрөөл бусдад хоргүй яв.
14. Өөрийгөө урамшуул, үнэ цэнэтэй гэдгээ мэдэр.
Өөрийгөө урамшуулж, баярлуулж бай. Өглөө бүр толинд харахдаа өөртөө зориулж сайхан үг хэлж бай.
Эх сурвалж: miss.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …