Биеэс хорт бодисыг гадагшлуулж, цэвэрлэх үйлчилгээтэй хүнсний ногоонууд

Бид утаатай угаартай орчинд амьдарч, амьсгалж байгаа нь илэрхий асуудал. Тэглээ гээд бүгд хөдөө гадаа нүүх боломжгүй. Тэгвэл ядаж л эрүүл хүнс сонгон зохистой зөв хооллож, хорт бодисыг биеэсээ гадагшлуулж байх нь чухал. Үүний тулд дараах зөвлөгөөг анхааралтай уншаарай. Мөн бусаддаа дамжуулаарай…

02c16724d53fd17eoriginalШар лууван: Шар лууван мөнгөн ус агуулсан хvнсний бvтээгдэхvvнийг гадагшлуулдаг.

Сармис: Сармисанд агуулагддаг онцгой нэгдэл нь хvний биед байдаг тугалганы өтгөний хэмжээг шингэрvvлдэг.

Улаан Сонгино: Ходоод гэдэс, бодисын солилцооны хямрал, амин дэм дутагдахад сарын турш хоолны өмнө сонгины шvvс юмуу нухашыг хоолны халбагаар нэг идээд байвал эмчлэгдэнэ.

Өргөст хэмх: Өргөст хэмх шээсний сүвийг цэвэрлэх vvрэгтэй. Єргєст хэмхэнд агуулагдаж байгаа луувангийн эд, өргөст хэмхний хvчил зэрэг нь уушиг, ходоод, элгэнд туслаж хорыг гадагшлуулж чаддаг.

Могой төмс: Гэдэс, ходоод, цусны нэрт цэвэрлэгч юм. Гэдэсний хананд наалдсан хорт бодисыг ялгаруулан гаргаж чаддаг.

Хар мөөг: Хар мөөг нь хоол боловсруулах системийн бохир зvйлийг арилгаж, цусыг тунгалагжуулна.

Далайн байцаа: Далайн байцаа нь цусны цагаан бөөм олшрох євчнєєс сэргийлдэг.

Байцаа: Цөс болон гэдэс ходоодыг хамгийн сайн цэвэрлэгч. Ялангуяа цэвэр байцааны шөл уух нь цөс өтгөрхөөс сэргийлдэг.

Алим: Алим нь хvнсний зvйл гэдсэнд тогтохоос сэргийлнэ.

e9d956db7b9d8f10original

Интоор: Гэдсэн дэх хорыг тайлах чухал нөлөөтэй. Гэдэс нь хорыг маш тvргэн ялгаруулан гаргадаг боловч шингээлт муудсан vедээ хорт эдийг гэдсэнд vлдээж, хөөн гаргаж чаддаггvй.

Гvзээлзгэнэ: Гvзээлзгэнд олон зvйлийн органик бодис агуулагдаж байдаг тул ходоодыг дэмжиж, элэг, бөөрийг тамиржуулна.

Усан vзэм: Элэг, гэдэс, ходоодонд тусалж, цус нөхөх чадварыг нэмэгдvvлнэ.

Инжир жимс: Инжир жимс нь элгийг хамгаалах, хор тайлах, халууныг хөөж, гэдэсийг зөөллөж, хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг. /Ихэвчлэн хатаасан хэлбэрээр худалдаалагддаг. Чацарганатай төстэй жимс/

Эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …