“Хүүхдийг хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн туслалцаа үзүүлэх нь” сэдэвт сургалт боллоо

12036593_716649685146514_184770348043725771_nТахарын Ерөнхий газраас санаачлан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран “Хүүхдийг хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн туслалцаа үзүүлэх нь” сэдэвт сургалтыг 2015 оны 9-р сарын 25-ны өдөр тус дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

Уг сургалтад ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд оролцож тэднээр дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад, бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах,гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл зүйн онцлог, тэдэнд сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах талаарх мэдээллийг хүргэх нь энэ сургалтын ач холбогдол оршиж байна.

Энэхүү сургалтанд оролцогчдод Хүний эрхийн Үндэсний комисс, Тахарын ерөнхий газар,Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төв төрийн бус байгууллагуудын сургагч багш нар хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх туслалцаа дэмжлэг үзүүлэх чиглэлээр мэдээ мэдээлэл хүргэлээ.

12063841_716649588479857_2318150166899295153_n

Эх сурвалж: www.tusgaar.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …