Нохой бол хүн төрөлхтний насан туршийн үнэнч нөхөр. Нохой тэжээх шийдвэр гаргах амархан ч чухам ямар үүлдэрийн нохой сонгох вэ гэдгээ сайтар тунгаах хэрэгтэй.
Ямар зорилгоор тэжээх гэж байгаагаа эхлээд шийдэх нь зүйтэй. Нохой тань хамгийн багадаа 10 жил тантай хамт амьдардаг болохоор хүүхэд өсгөхийн дайтай хичээл зүтгэл бас сэтгэл шаарддаг.
Тиймээс үргэлж цаг гарган ажиллаж байх хэрэгтэй юм. Нохой болгон өөр өөрийн онцлогтой. Ингээд нохой анхлан тэжээх гэж байгаа сонирхогчдодоо хүүхдэд ээлтэй нохойн үүлдэрүүдээс хүргэе.
10. The Bulldog
Bulldog нохой Америкчуудын хамгийн их тэжээдэг цэвэр үүлдэрийн нохой юм. Англиас гаралтай тэд ямар ч орчинд дасан зохицох чадвартай. Хэдий идэвхигүй ч эгдүүтэй бас хүүхдэд ээлтэй нохдын нэг юм.
9. The Beagle
2500 гаруй жилийн өмнөөс гаршуулж эхэлсэн энэ үүлдэрийн нохой арчилгаа их шаарддаг ч эгдүүтэй бас дүрсгүй нэгэн ажээ. Хамгийн алдартай Beagle – ээр Peanuts комиксийн Snoopy – ийг нэрлэдэг. Тэд ядарна гэдгээ ч мэдэхгүй идэвхитэй хөдөлгөөнтэй байдаг.
8. The Bull Terrier
Английн Bull Terrier үүлдэрийн нохой 10 – 15 жил насалдаг ба 45 – 55 см өндөртэй байдаг. Түрэмгий бас гөжүүд авиртай ч хөдөлгөөнтэй хүүхэдтэй байлгах сайн гэнэ. Тэднийг багаас нь хамт өсгөснөөр хайр татам хүмүүжилтэй хамгаалагч чинь болж чадна.
7. The Collie
Умард Ирланд болон Шотландаас гаралтай Collie үүлдэрийн 20 гаруй төрөл байдаг. Малч удамтай тэднийг нохой анхлан тэжээж байгаа хүмүүст тохиромжтой гэж үздэг. Сургахад амархан бас түрэмгий авирладаггүй Collie эзнээ үнэнчээр хамгаална.
6. The Newfoundland
Шотландын зохиолч J. M. Barrie [ 1860 – 1937 ] – гийн Peter Pan зохиол дээр гардаг энэ нохойг төрөлхийн хүүхэд асрагч гэж нэрлэдэг. Хүүхдийг хайрлан хамгаалж элгэмсэг ханддаг тэдний сэтгэлийг Тереза эхийн хайртай зүйрлэх нь бий.
5. The Vizsla
Vizsla – ыг олон үүлдэрийн нохойтой эндүүрэх нь бий. Гэвч энэ бол Унгараас гаралтай нохой юм. Номхон дөлгөөн бас эмзэг Vizsla эзэнтэйгээ ээнэгшин дасахдаа амархан байдаг. Гомдож тунисан үедээ нулимс унаган гинших нь ч бий ажээ.
4. The Irish Setter
Хүн болгоны хайрыг татдаг The Irish Setter нохой эрч хүчтэй ч тэр хэрээрээ дүрсгүй ажээ. Ирландаас гаралтай тэд 11 – 12 жил амьдардаг бол 55 см – 67 см өндөртэй. Үргэлжийн идэвхитэй хөдөлгөөнтэй байдаг тэд сайн хань болж чадна.
3. The Poodle
Poodle – ийн маш олон төрөл байдаг. Германиас гаралтай энэ үүлдэрийг харшилтай хүүхдэд хамгийн ээлтэй гэж үздэг. Аливааг сурахдаа амархан ухаантай бас дэгжин тэдний үсийг элдэвлэн засах нь эгдүүтэй харагддаг.
2. The Labrador Retriever
Labrador – ийг сургаж хараагүй болон аутизмтай хүмүүсийн хөтөч нохой болгодог. Анч удамтай энэ нохойг хайр татам найдвартай бас ухаантай гэж үздэг. Тиймээс ч гэртээ авч тэжээх нь Австрали, АНУ, Англи, Канад болон Шинэ Зеландад элбэг ажээ.
1. The Golden Retriever
Шотландаас гаралтай энэ үүлдэрийн нохойг Австрали, АНУ, Их Британид тэжээх нь түгээмэл байдаг. Тэвчээртэй бас ухаалаг энэ амьтан тоглох дуртай ч юм сурахдаа маш сайн юм. 10 – 12 жил амьдардаг тэдний биеийн өндөр 55 см – 61 см байдаг.
Эх сурвалж: bunny.mn