“Бага олимп”-ийн тэмцээнүүд өнөөдөр өндөрлөнө

5d7ed5569a70bf370bce94212742cffboriginal

“Бага олимпиос их олимпийн оргил өөд” уриатай Баянхонгорын бага олимпийн наадам өнөөдөр өндөрлөнө. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй Бага олимпийн наадмын тэмцээн, уралдааныг энэ жил анх удаа аймгийн төвөөс гадна Баянлиг, Бууцагаан сумдад явуулсан бөгөөд спортын төрлөө нэмж, 15 болгосон юм.

“Баянхонгорын бага олимп”-ийн тав дахь өдөр буюу өчигдөр (есдүгээр сарын 28-нд) шагайн харваан тэмцээн Баянхонгор аймгийн төв талбайд боллоо.

Тэмцээнд 21 багийн 140 гаруй харваач цэц сориход Баянговь сумын баг тэргүүлж Жаргалант, Баянцагаан сумын баг тамирчид удааллаа. Тэмцээнд Монгол Улсын үлэмж дархан мэргэн нэг, улсын дэд мэргэн найм, аймгийн гоц мэргэн 40 харваач оролцсон бөгөөд хамгийн ахмад нь 78 настай Ж.Зэвгээхүү, хамгийн залуу харваач нь 16 настай Э.Энхбилэг байлаа.

Тэмцээн 10-19 цагт 21 зурхайд зэрэг болсон. “Баянхонгор аймагт шагайн харваан тэмцээн, оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа” хэмээн тэмцээний ерөнхий шүүгч онцолсон юм.

Наадмын ихэнх төрлийн медалийн төлөөх шийдвэрлэх тоглолт, тэмцээн, уралдаанууд яг одоо үргэлжилж байна.

Д.ЖАВХЛАН

Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …