Хүний зан араншинг гар утасны хонхоор шинжихүй

c393522fe69fccdc992d810eead9da4a3e3c7d6dХүний зан араншинг гар утасных нь хонхоор мэдэж болдог гэнэ. Мэдээж орчин цагт сонголт гэдэг бүхэлдээ тухайн хүний сэтгэл санаа, сонирхол, дадал зуршлын тод илрэл байдаг. Тийм ч болохоор та ойр дотныхоо хүмүүсийн утасны хонхоор нь ямар хүн болохыг шинжээд үзэхэд болохгүй зүйлгүй шүү дээ.

Гар утас дуугарахад баруун гараараа авч, баруун талдаа барьдаг хүнд итгэж болдог гэнэ. Гар утсаараа ингэж  ярьдаг хүмүүс ихэнхдээ үнэнч, шударга, нийтэч байдаг.

Баруун гараараа утсаа авч зүүн чихэндээ барьдаг хүн их даруу, нуугдмал нэгэн бөгөөд өөрийгөө үргэлж дутуу үнэлдэг дутагдалтай.

Нэг гараараа гар утсаа барьж, нөгөө гараараа толгойгоо оролдож, эсвэл утасныхаа доороос барьж ярьдаг хүн хувийн нарийн зохион байгуулалттай, хариуцлага өндөртэй хүн.

Дуудлага ирэхээр босч ярьдаг хүн нэлээд шаргуу, амжилт өөд тэмүүлэгч, эрч хучтэй, ажил хэрэгч нэгэн.

Утасны хонхны хувьд:

Сонгодог хөгжим, дуурийн дуу сонгосон бол тухайн хүн маш мэдрэмтгий, бүх зүйлсийг номын дагуу хийхийг эрмэлздэг. Мөн гар утасныхаа хонхонд сонгодог хөгжим сонгосон бүх хүнийг сонгодог хөгжим сонирхдог, урлагийн хүн гэж дүгнэх хэрэггүй.

phone1

Дууны дахилт, гитарын аяз, жирийн утасны хонх оруулсан бол найдвартай байдлыг эрхэмлэгч, нягт нямбай, дундыг баримтлагч байдаг. Тэр болгон узэл бодлоо ил гаргаад байдаггүй.

Харин гар утасныхаа дэлгэцэнд хүүхэлдэйн киноны зураг, ямар нэгэн уриа суулгаж, утасныхаа хонхыг амьтны авиа зэргээр орлуулсан бол этгээд, ер бусын зуйлд сонирхолтой нэгэн.

Гадаадын рок, сонгодог хөгжим эгшиглүүлдэг бол тухайн хүн эрх чөлөөг эрхэмлэгч. Дуу хөгжмийн агуу бишрэн шүтэгч байх нь олонтаа.

Сүүлийн үеийн киноны дууг утасны хонхондоо сонгосон бол тэр маргаангүй зугаа цэнгэлийг эрхэмлэгч, хөгжилтэй нэгэн.

Романтик маягийн зөөлөн аялгуутай дуу, 80-аад оны диско ая дуугардаг бол тухайн хүн хуучныг баримтлагч үзэлтэй, тав тухтай байдлыг эрэлхийлэгч, эмзэг уян хүн байдаг. Хит дууг утасныхаа хонхоор сонгосон хүмүүс нэртэй, үнэтэй брэндэд дуртай, ихэвчлэн түргэн ааштай. Бүх зүйлсийг өөрийн болгохыг хүсдэг түүний зуршил нь үргэлж эрсдэл дагуулдаг.

phone

Эх сурвалж: mongolcom.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …