Японд очсон жуулчдын тэр бүр мэддэггүй газрууд

Япон Улс жилдээ маш олон жуулчин хүлээж авдаг. Фүжи уул, Токио, Киото хот, гайхалтай сүм дуганууд гээд жуулчдын сэтгэлийг татах зүйлс олон бий. Гэвч жуулчид тэр бүр мэдэхгүй, аяллын хөтөч номуудад төдийлөн тэмдэглэгдээгүй ч очиж үзсэндээ хэзээ ч харамсахааргүй сайхан газрууд байдаг байна.

1.    Нарайжукуcadb37_narai-juku_japan_x800

Нарайжуку нь Токио хотоос баруун зүгт, Нагано мужид байдаг, Японы хэдэн зууны соёлыг хадгалж үлдсэн газар юм.

Энэ жижигхэн тосгон нь Киото болон Эдо (Токио) хотыг холбосон худалдааны зам болох Кисогийн замын зогсоол байжээ. Эндэхийн модон байшингууд нь маш сайн хадгалагдаж үлдсэн бөгөөд Кисогийн хөндийд байдаг учир эргэн тойрны байгаль нь ч маш үзэсгэлэнтэй.

2.    Их хотын газар доорх аварга том хонгил

dfa1c6_metropolitan_area_outer_underground_discharge_channel_x800

Энэ хонгил нь Токиогоос хойд зүгт 20 бээрийн зайтай оршдог Сайтама хотод байдаг. Хар салхины үеэр үерийн ус зайлуулах зориулалттай уг хонгил нь хоорондоо зургаан км орчим зайтай хоолойнуудтай бөгөөд 50 метрийн гүнд байдаг, 59 тулгуур баганатай, секундэнд 200 тонн усыг Эдо голруу цутгах хүчин чадалтай юм байна.

Хонгилыг үзэхэд үнэ төлбөргүй боловч зөвхөн Япончуудад зориулагдсан учир боломжтой бол Япон хүнтэй хамт очиж үзэх нь зүйтэй.

3.    Якушима

7aaae5_yakushima_japan_x800

Якушима арлын чийглэг ой нь Японы зүүн өмнөх Кюшу арлын хамгийн өмнө үзүүрт байдаг, маш олон янзын өвөрмөц экологийн систем бүхий газар юм. Энэ ойд 1900 зүйлийн ургамал, цэцэг, 150 зүйлийн шувуу, 16 зүйлийн хөхтөн амьтан байдаг аж.

Түүнчлэн Юнескогийн өв санд бүртгэлтэй суги буюу Япон хуш модны хамгийн эртний төрөл нь ургадаг байна. Энэ ойд хөл тавивал шидэт үлгэрийн оронд очсон мэт сэтгэгдэл төрөх нь гарцаагүй.

4.    Цукижи загасны зах

9d742b_standing_sushi_japan_x800

Жуулчид ихээр очдог Токиогийн ойр орчмын хоолны газруудаар орохын оронд Цукижи зах дээр очиж, наймаачдын гар дээрээс суши авч амталж үзээрэй. Тэнд танд савх, суух суудал байхгүй ч сайн чанарын загасаар хийсэн, хямд үнэтэй суши амсаж үзэх боломжтой. Хоолнуудаа лангуу, хавтан, таваг гээд юун дээр ч хамаагүй тавьсан байдаг бөгөөд худалдаж аваад шууд тэндээ зогсоод иддэг байна.

5.    Такарагавагийн халуун рашаан

9d7509_takaragawa_onsen_osenkaku_x800

Япон Улс нь халуун рашаанаараа алдартай бөгөөд хаа сайгүй нийтийн халуун рашааны газрууд байдаг. Халуун рашаанд орох нь Японы соёлын томоохон хэсэг бөгөөд том онгоцонд нийтээр орохоос гадна байгаль дунд халуун рашаанд орж болдог.

Ингэхдээ халуун рашаанд орохын өмнө биеэ сайн угааж, бүх хувцсаа тайлж орох ёстой гэнэ. Минаки мачид байдаг Такарагавагийн халуун рашаан нь байгалийн сайханд Японы соёлыг өөрийн биеэр мэдрэх боломж олгодог байна.

6.    Цагаан будааны талбай 

a70d8f_rice_paddy_japan_x800

Цагаан будааны талбай Японд төдийгүй Вьетнам, Бали гэх мэт зүүн өмнөд Азийн ихэнх улсуудад байдаг. Хөдөө очиж цагаан будааны талбайгаар зугаалах нь аяллыг илүү сонирхолтой болгоно.

Түүнчлэн цагаан будааны талбай нь улирал бүр өнгөө сольдог. Намар тариа хураах цагаар боловсорсон цагаан будаа алтлаг өнгөтэй харагддаг бол зун цайвар ногоон, өвөл цасанд дарагдсан байдаг бөгөөд хавартаа үерийн усанд автсан байдаг аж.

7.    Такао шар айргийн уул

aa625b_takao_beer_mount_x800

Такао уул нь Мэйжи но Мори Такао үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байдаг бөгөөд энд хүссэн зүйлээ захиалан зооглох боломжтой. Такао уул нь тухлан суугаад шар айраг шимэнгээ Токио хотын үзэмжийг тольдоход хамгийн тохиромжтой газар юм. Нэмж хэлэхэд дээшээ заавал мацах шаардлагагүй бөгөөд ирсэн зочдыг дээш нь тээвэрлэх галт тэрэг байдаг байна.

Эх сурвалж: ikon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …