Гэр бүл тэр дундаа эцэг эх, ах дүү, эхнэр үр хүүхдүүдтэйгээ цуг цагийг зугаатай, хэзээ ч мартахааргүй сайхан өнгөрүүлэх хэрэгтэй гэнэ шүү. Үүнд: Хамтдаа хоол идэж, кино үзэж, хөгжилтэй зүйлс ярьж, хамт салхинд гарцгаагаарай. Мөн найз нөхөдтэйгөө хамтдаа цагийг өнгөрөө. Сайхан хүнд галзууртлаа дурлаад үз. Дурлаж үзээгүй хүнийг амьд явсан гэж хэлээд ч яах вэ дээ.
Та өөртөө зорилго тавиад дэлхийд алдартай үзэсгэлэнт газруудаар аяла. Жишээлбэл дэлхийн долоон гайхамшгаар аялахыг зөвлөж байна. Мөн дэлхийн топ гэсэн тодотголтой зугаа цэнгэлийн газруудаар аялавал бүр ч хөгжилтэй байх болов уу. Үүнд: дэлхийн казиногийн хот Лас вегас, Хавай арал мөн нууцлагдмал өмнөд америкийн өтгөн ширэнгэн ойгоор аялаж ч болно шүү дээ.
Ер нь та ямар амьдралыг мөрөөддөг вэ? Та өөрийгөө ямар байгаасай гэж хүсдэг вэ? Тэгвэл түүнийгээ хийж амьдрахыг зөвлөж байна. Өндөр цалин авдаг албан байгууллагын боол байснаас бага орлоготой ч гэсэн өөрөө өөртөө эзэн болсон дуртай ажлаа хийхийг зөвлөж байна. Нэг насаараа энгийн амьдарснаас нэг өдөр хаан шиг амьдрах хэрэгтэй гэсэн үг байдаг.
5. Чинээлэг бол
Улаан хувцас өмсөөд бухын тулаанд оролцож ч болно. Аль эсвэл аварга загастай хамт сэлээд үз. Өндрөөс бүнжээ үсрэлтээр үсрээд үзсэн ч танд алдаад байх зүйлгүй. Хэрвээ та амьд байгаагаа мэдэрмээр л байгаа бол азаа сориод үзээрэй. Та аз сорьсон ажилдаа амжилт олж чадвал амьдралынхаа турш өөртөө итгэлтэй, азтай хийморьтой явах болно. Танд амжилт хүсье.