Олон жилийн турш эрдэмтэд байнгын чих шуугих өвчтэй хүмүүсийн өвчиний шалтгаан болон эмчилгээг олох гэж хичээсэн. Зөвхөн АНУ-д гэхэд л 45 сая хүн энэ өвчинөөр шаналдаг. Гэхдээ сүүлийн үеийн судалгаа нь энэ асуудлын сэжүүрийг гаргажээ. Магадгүй биеийн өөр хэсгийн гэмтлээс болж энэ өвчиний үүсч болно гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.
АНУ-н Жоржтаун их сургуулийн судлаачид архаг өвдөлт болон чихээр шуугих өвчин хоёулаа гэмтэл бэртэлийн улмаас үүсдэгийг олж тогтоосон. Энэ өвчин зөвхөн тархи өвдөлт болон дуу чимээг зөв боловсруулж чадахгүй тохиолдолд үүсдэг. Хөлөө тайруулсан хүмүүс хөл нь өвдөж байгаа юмшиг төсөөлөлийн өвдөлт мэдэрдэг шиг чих шуугих өвчтэй хүмүүс ямар ч дуу чимээгүй орчинд чимээ сонсдог.
Тархин дахь саарал бодисын хэмжээ алдагдсанаар чих шуугих болон архаг өвчин үүсгэх аль алиных нь шалтгаан нь болдог. Энэ үйл явцад допамин болон серотонин зэрэг эрч хүч, сэтгэл хөдлөл болон сэтгэл гутралын түвшинд нөлөөлдөг гармонууд нөлөөлөлдөг.
Жосеф Раушекер “Эдгээр нь мэдрэхүйн гол өдөөгч системийн гол хаалт, зам бөгөөд гадаад болон дотоод очиноос ирсэн мэдээлэлийг тархи руу хүргэдэг модуль юм” гэжээ. “Энэ системийн үйл ажиллагаа алдагдах үед чих шуугих болон архаг өвчин үүсдэг”
Чих шуугих болон байнгын өвдөлт нь хоёуулаа энэ замаар ирсэн дохио тул эрдэмтэд энэ хэсэгт төвлөрсөн эмчилгээ хийх санааг өгч байна.
Эх сурвалж: everyday.mn