НАМЗХ-ны VIP зочны уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном оролцож, залуучуудтай санал бодлоо солилцоо. Тэрээр өнөөдрийн улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд ихээхэн сэтгэл зовниж буйгаа илэрхийлж Монгол Улсад хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан төрийн институц байхгүй болсноос тогтвортой хөгжлийн загвар алдагдсан гэж үзэж буйгаа хэллээ. Социализмын үед таван жилээр ажлаа төлөвлөдөг байсныг алга болгосон нь алдаа байсныг тэрээр хуучилсан юм.
Мөн тэрээр өнөөдрийн төрийн тогтолцоо нь хөгжлийн шаардлагыг хангахгүй байна. Хоёр танхимтай парламент байгуулж долоон жилээр сонгодог болох хэрэгтэй, учир нь манай хоёр хөрш болох БНХАУ, ОХУ-ын хөгжлийн бодлоготой бид уялдаж байх шаардлагатай. Гэтэл ямар ч уялдаа алга. БНХАУ-д удирдлагаа 10 жилээр сонгож байгаа бол ОХУ-д 6 жилээр сонгодог боллоо. Гэтэл бид энэ хооронд хэдэн удаа төр засаг солигдож яригдаж байсан асуудлууд өөрчлөгддөг, байр суурь эргэдэг, өмнө нь хийж байснаа үгүйсгэдэг хандлагатай болсноор хөршүүдийнхээ итгэлийг алдаж байна гэдгийг онцолсон юм.
Төр засагт мэргэжлийн чадварлаг боловсон хүчин үгүйлэгдэж байгааг тэрээр ганцхан жишээ дурдаж хэлсэн. Тодруулбал, “Хүнс, хөдөө аж ахуйн сайд 1 тэрбум долларын мах гаргана гэж ярьж байна. Үүнийг тооцоод үзтэл мал сүргийнхээ талаас илүүг зарж байж ийм хэмжээнд хүрэх нь. Гэтэл салбарын яаманд ямар ч тооцоо алга” хэмээн шүүмжилж байлаа. Улс орныг хөгжүүлэхэд уул уурхайн салбарын хөгжил асар чухал үүрэгтэй. Гэтэл “Бид Тавантолгойн орд газраа ашиглаж чадахгүй, төмөр замын бодлого гэгч юм баталсныхаа горыг одоо хүртэл амсч байна. Хэрвээ тээврийнхээ асуудлыг шийдсэн бол өнөөдрийн хямрал, хүндрэл зөөлөн тусах байсан” гэж хэллээ. Энэ мэтээр тэрээр улс орны хөгжил, тусгаар тогтнолын үнэ цэнэтэй холбоотой чухал саналуудаа залуустай хуваалцаж найрсаг дотно яриа өрнүүллээ.
НАМЗХ-ны VIP зочны ярилцлага залууст нээлттэй бөгөөд төр, нийгмийн нэр зүтгэлтнүүдийн уулзалт, лекцийг цувралаар зохион байгуулж байгаа ажээ.
Д.Содном: Бодлого төлөвлөлтийн яам хэрэгтэй байна
Монгол Улсын Ерөнхий сайд асан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Содном 2015 оны 10-р сарын 05-ны өдрийн НАМЗХ-ны VIP зочин уулзалтанд хүрэлцэн ирж залуустай улс орны эдийн засаг нийгмийн байдал, тусгаар тогтнолын үнэ цэнэ болон өөрийн амьдралын дурсамжаа хуваалцаж халуун дотно яриа өрнүүллээ. Тэрээр өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалд ихээхэн сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж “Бидний бүх яриа Монгол эх орныхоо хөгжлийн төлөө чиглэж байгаа ч гол алдаа, бүх бурууг төр рүү чихэх хандлага байна. Тэгэхээс ч аргагүй. УИХ-д олон янзын хүн цугларсан, мэргэжлийн хүн цөөхөн болохоор асуудлаа сууриар нь яриад байдаггүй” гэж байв.
Мөн тогтвортой, нийгэм-эдийн засгийн хөгжлийн бие даасан яамтай болох, түүгээр хөгжлийн бодлого батлуулж, урт хугацааны замаа тодорхойлохыг залуус та бүхэн шаардаж, шахаарай. Өөрийгөө ганц хүн гэж, бага залуу, жижигхэн гэж битгий голоорой. Хөгжлийн бодлоготой болохыг төрөөс шаардаж-оролц гэсэн юм. Социалист таван жилийн төлөвлөгөөг шүүмжилсээр байхгүй болгож, Монгол Улсад хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал орхигдсон нь өнөөдрийн ээдрээтэй байдлыг бий болгосон” гэж тэрээр үзэж байна.
Д.Содном: Сайд болохоо таван минутын өмнө л мэдэж байлаа
НАМЗХ-ны VIP зочны уулзалтанд Монгол Улсын Ерөнхий сайд асан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Содном оролцож улс орны нийгэм эдийн засгийн байдал, тусгаар тогтнолын үнэ цэнийн асуудлаар сонирхолтой ярилцлага өрнүүлээ. Түүнээс “өнөөдрийн төр засгийн томилгоонд танил тал, ах дүүгээ томилдог, чадваргүй хүмүүсийг дэвшүүлдэг гаж үзэгдэл байна энэ талаар юу гэж бодож байна вэ?” гэж асуусанд өөрийн амьдралд тохиолдсон сонирхолтой дурсамжаа хуваалцсан юм.
Тэрээр ” Намайг анх төсвийн реформ дээр ажиллуулсан. Ингээд дараа нь Сангийн яамны захиалгаар Эрхүү хотын улс ардын аж ахуйн сургуульд сургаад ирмэгц Валютын хэлтэст томилсон. Би ч гайхаад төсвөөр ажиллаж байсан хүнийг яагаад валютын хэлтэст томилдог билээ гэтэл “чи одоо төсвөөр ажиллаж болсон одоо валютын хэлтэст ажилла” гэж үүрэг болгосон. Ингээд ажлаа хийгээд явж байтал нэг өдөр В.Дүгэрсүрэн сайд намайг дуудаж төв хорооны хуралд хамт явья гээд гарсан. Сангийн яамнаас төрийн ордон хүртэл ойролцоогоор 5-6 минут л алхадаг. Энэ хооронд л “чамайг миний оронд томилно ” гэж Б.Дүгэрсүрэн сайд надад хэлсэн. Сайд болохоо 5 минутын өмнө л мэдэж байлаа. Хуралд ороод “би их айж байна” гэдгээ ч хэлсэн. “Чадахгүй байх” гэж биеэ голтол Ю.Цэдэнбал дарга “Юу гэж байгаа юм нөхөр. Чи бүх шатанд ажилласан байна. Бэлтгэгдсэн байна” за энэ хүнийг томилох уу?” гээд гар өргөөд л баталчихсан гэж хуучилсан юм. Ингэж тэрээр өндөр хариуцлагатай албан тушаалд 30 насандаа томилогдож байжээ. Тэр үед албан тушаалын хойноос хөөцөлддөг биш, мэдэхгүй чадахгүй бол яана гэж хариуцлагаас нь эмээдэг хүмүүжил байсан. Хүнээ бодлогоор бэлтгэдэг байсан гэв.
Энэхүү дурсамж нь уулзалтанд ирсэн залууст ёс суртахууны талаархи сургамж боллоо гэдгийг залуучууд онцолж байлаа. НАМЗХ нь ээлжит 5-р их хурлаас хойш ёс зүй, хариуцлагын асуудалд өндөр ач холбогдол өгч, удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ гэрээ байгуулсан. Бүхий л шатанд ёс зүйг баримталж ажиллахыг чухалчилж байгааг энэ үеэр онцолсон юм.
НАМЗХ-ны VIP зочны ярилцлага залууст нээлттэй бөгөөд төр нийгмийн нэр зүтгэлтнүүдийн уулзалт, лекцийг цувралаар зохион байгуулж байна.
Д.Содном: Парламентийг хоёр танхимтай болгож 7 жилээр сонгоё
Энэ санаачлагыг тэрээр НАМЗХ-ны залуустай хийсэн VIP зочин уулзалтын үеэр илэрхийллээ. Тэрээр өнөөдрийн төр засгийн бодлого, нийгэм эдийн засгийн амьдралын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн бөгөөд манай улсад урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлт алдагдсан гэдгийг онцолж хөгжлийн шаардлага хангасан төрийн тогтолцоотой болохын тулд үндсэн хуулийн зарим зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай гэдэг байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрээр “Хоёр танхимтай парламент байгуулж долоон жилээр сонгодог болох хэрэгтэй, учир нь манай хоёр хөрш болох БНХАУ, ОХУ-ын хөгжлийн бодлоготой бид уялдаж байх шаардлагатай. Гэтэл ямар ч уялдаа алга. БНХАУ-д удирдлагаа 10 жилээр сонгож байгаа бол ОХУ-д 6 жилээр сонгодог боллоо. Гэтэл бид энэ хооронд хэдэн удаа төр засаг солигдож яригдаж байсан асуудлууд өөрчлөгддөг, байр суурь эргэдэг, өмнө нь хийж байснаа үгүйсгэдэг хандлагатай болсноор хөршүүдийнхээ итгэлийг алдаж байна” гэдгийг онцолсон юм. Улстөрийн тогтвортой байдлыг бий болгох нь Монгол Улсын хөгжил дэвшилд амин чухал нөлөөтэй бөгөөд өнөөдрийн дөрвөн жилээр сонгогддог тогтолцоо нь төрийг хариуцлаггүй болгож, сонгуулиас сонгуулийн хооронд юу дуртайгаа амладаг буруу жишигрүү хөтөлж байна. Цаашид энэ тогтолцоо явах боломжгүй юм гэж байр сууриа илэрхийлсэн байна.