Компьютер тоглоом сэтгэн бодох чадварт нөлөөлдөг

b6f7d8ec7828a337great
Видео болон компьютер тоглоомыг хүчирхийллийг өдүүлж, нийгэмд харш зан үйлтэй болгодог гэж эрдэмтэд олон удаа мэдэгдэж байсан. Тэгвэл Висконсин болон Калифорнийн их сургуулийн судлаачид компьютер тоглоомууд бүгд өөр өөр учраас нийтэд нь авч үзэх нь буруу гэдгийг өгүүлэв. Тэдний хэлж байгаагаар бол зарим нэг видео тоглоомууд хүмүүний уураг тархины үйл ажиллагаанд ашиг тустай аж.

Ялангуяа, экшн хэлбэрийн видео тоглоомууд сайн гэнэ. Тухайн тоглогч хэрэггүй зүйлд сатааралгүй маш хурдан хөдөлж буй байгаа анхааралтай ажиглаж, тухай бүрт нь зөв шийдвэрийг гаргах ёстой болдог. Ийм видео тоглоомууд судалгаанд оролцогсдын анхаарал төвлөрөл, мэдээлэл боловсруулах чадвар зэрэг сэтгэн бодох бусад үйл ажиллагааг нь хөгжүүлж байжээ.

Бусад төрлийн зарим видео тоглоомууд уураг тархинд ийм нөлөөллийг үзүүлээгүй аж. Мөн эрдэмтэд видео тоглоомыг дэндүү ихээр тоглодог залуусын сурлагад анхаарал төвлөрөлтэй нь холбоотой асуудлууд гарч байсан гэдгийг онцлов. Видео тоглоомууд сэтгэн бодох чадварт төдийгүй тухайн хүний зан байдалд нөлөөллөө үзүүлдэг гэнэ. Энэхүү нөлөөлөл тухайн тоглоомын төрөл зүйлээс шалтгаалж эерэг юм уу сөрөг байх талтай гэдгийг судлаачид онцолжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …