Монгол-Солонгосын визний нөхцөлийг хөнгөвчлөх хэлэлцээр өнгөрсөн оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжсэнээр богино хугацааны визний хураамжаас чөлөөлөгдөж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан БНСУ-ын визний хураамжаа төлчихөөд визээ мэдүүлээгүй байгаа Монгол иргэдэд визний хураамжийг буцаан олгож байгаа юм байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 3000 орчим иргэний визний төлбөрийг буцаан олгох байсан ч одоогийн байдлаар 350 орчим иргэн хамрагдсан тул энэхүү визний төлбөрийн буцаан олголт хийх журмыг дахин танилцуулж байгаа аж.
Мөн БНСУ-ын Элчин сайдын яамнаас иргэдийг идэвхтэй хамрагдахыг хүссэн байна. Үүнд, 2007 оны зургадугаар сарын 7-ноос хойш Хаан банкин дахь ЭСЯ-ны дансанд БНСУ-ын визний хураамж төлчихөөд виз мэдүүлээгүй иргэд хамрагдах боломжтой аж.
Иргэдийн бичиг баримтаа бүрдүүлж өгсөн өдрөөс хойш дараа сарын 15-ны өдөр нь тухайн хүний дансанд шилжих гэнэ. Буцаан олголт ирэх сарын 30-ны өдрийг хүртэл хийгдэх юм байна.
Эх сурвалж: С.Саранзаяа.Оллоо.мн