Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Холбооны цом-2015” тэмцэээнд шилдэг 24 баг оролцож байгаа билээ. Хасагдах системээр үргэлжилж байгаа тус тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолт өчигдөр боллоо. Тэмцээний шигшээд шалгарч, цомын төлөө өрсөлдөх эрхийг олж авахаар их хотын нэрээр овоглосон хоёр баг болох “Улаанбаатарын унаганууд”, “ФС Улаанбаатар” багууд өчигдөр МХБХ-ны талбайдээлжит тоглолтоо хийлээ.
“ФС Улаанбаатар” баг “Хүрхрээ” үндэсний дээд лигт эцсийн мөчид ялалт байгуулж, хоёрдугаар байр эзлэн, 30 сая төгрөгийн эзэд болоод байгаа. Мөн тус багийн тамирчин О.Баяржаргалын хувьд лигийн шилдэг хагас хамгаалагч болж, 2 сая төгрөг гардсан билээ.
“Улаанбаатарын унаганууд” багийн тухайд цомын төлөө дайралтаа хийхээс өөр арга байгаагүй. Тоглолтын эхний гоолыг 7 дахь минутад Эрдэнэбаатар оруулсан бол Түмэнжаргалын дамжуулалтаар Ганзориг гурван минутын дотор хоёр дахь гоолыг оруулснаар тэд тоглолтыг итгэл төгс тэргүүлж байлаа.
Улмаар “Унаганууд”-ын тэргүүллийг эхний хагасын төгсгөлд хамгаалагч Ганбат үгүй хийж, чөлөөт цохилтоос ирсэн бөмбөг хачир аван хаалганд орсноор тооны харьцаа 2:2 болж, тэнцсэн юм. Сонирхолтой болсон тоглолтын 2-р хагас тамирчдын хоорондын хурц тэмцлээр өрнөв. Тоглолтын 54 дэх минутад “ФС Улаанбаатар” багийн Э.Мөнх-Эрдэнэ багтаа тун чухал гоолыг авчирсан бол тоглолтын сүүлийн гоолыг сэлгээгээр орж ирсэн Шояа Ёокояама оруулснаар 4:2 харьцаагаар “ФС Улаанбаатар” ялалт байгуулж, “Холбооны цом”-ын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод шалгарч үлдээд байна.
Эх сурвалж: www.the-mff.mn