“Монгол 93” 1670 төгрөгөөр зарагдаж эхэллээ

shatahuun 93 “Монгол 93” шатахуун өнөөдөр Монголын хэрэглэгчдэд хүрч эхлэлээ. Өнөөдөр нээлтийн арга хэмжээ “Петровис” шатахуун түгээх станцад болсон юм. Шатахууныг ШТС-уудаар 1670 төгрөгөөр зарж эхэлсэн байна. “Петровис”, “М-Ойл”, “Шунхлай”, зэрэг ШТС-ын самбарт “Монгол 93” нэршил нэмэгдэж, жолооч нарын гарт хүрч эхлээд байна.

“МGL-93” шатахууны эхний хэрэглэгч болох 14-28 УНС улсын дугаартай автомашины шатахууныг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, 16-35 УНХ улсын дугаартай автомашины шатахууныг Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар гардан хийж өгөв.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …