?????

Монгол улсад гэрэл зургийн алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой өнөөдөр тохиож байна

?????

Өнөөдөр Монгол улсад гэрэл зургийн алба үүсэн байгуулагдсны 80 жилийн ой тохиож байна. Тэртээх 1935 оны 10 сарын 11-ний эл өдөр тухайн үеийн Ардын Засгийн Сайд нарын  зөвлөлийн 32-р хурлаас гаргасан “Монгол кино  зургийн алба байгуулах тухай тогтоол”-д: “…үндэсний кино зураг авах ба  түүнийг тодруулан  гаргах талаар  мэргэжилтэй хүмүүсийг татан  авах нь чухал тул энэ  ажилд мэргэжилтэн бэлтгэх…,  цаашид тус кино зургийн хорооноос кино гэрэл зургийг үйлдвэрлэх эл хоёр зүйлийн ажлыг  хослуулан гүйцэтгэх газар болговоос зохино” хэмээжээ. Ийнхүү анх гэрэл зургийн газар кино үйлдвэртай хамт байгулагдсан байна.

Монголын гэрэл зурагдын нэгдсэн холбооноос санаачлан Монгол улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд  олон ажлыг хэрэгжүүлсэн байна. Өнөөдөр улсын филармонид  80 жилийн баярын хурлаа зохион байгууллаа. Энэ үеэр гэрэл зургийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан гэрэл зурагчидад БСШУЯ болон бусад яам агентлагийн болон холбогдох  газруудын шагналаар олон хүнийг шагнаж урамшуулсаныг МГЗНХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, БСШУ-ны дэд сайд Б.Тулга нарын албаны хүмүүс гардуулан өглөө.

Ийнхүү үе үеийн  гэрэл зурагчид маань нэгэн дор чуулж алдаа оноогоо ярилцаад Чингис хааны хөшөөний өмнө зураг авхуулаад хүндэтгэлийн хүлээн авалтандаа оролцсноор өнөөдрийн арга хэмжээ өндөрлөх ажээ.

????

?????

 

?????

12105833_1006401022714372_5228682717833099631_n 12106755_1006401066047701_1944813130599010940_n 12109127_1507768809538816_3293646259100215044_n

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …