Амжилт гэдэг нэг өдрийн дотор бүтдэг зүйл биш. Түүнд хүрэхэд асар их хөдөлмөр, нөр их зүтгэл хэрэгтэй. Түүхэн дэх амжилттай удирдагч, антрепренёр, мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүн бүр өөрийн итгэдэг зүйл рүүгээ хүрэх гэж өөр өөрсдийн замаар л явдаг. Хэдийгээр эдгээр хүмүүсийн туулсан зам мөр өөр өөр байсан ч тэдний зорьсон газар нэг юм. Тэр нь “амжилт” билээ.
Амжилттай хүмүүсийг адилтган холбодог олон хүчин зүйлс байдаг. Тэдний нэг нь амжилтанд хүрсэн хүмүүс туулсан замналынхаа турш хэрхэн төлөвшин хөгжиж байсан нь юм.“Баян хүмүүс яаж боддог вэ” номын зохиолч Steve Siebold 30 гаран жилийн турш мянга гаран саятнаас ярилцлага авч тэднийг юу амжилтанд хүргэж баян болгов гэдгийг судалжээ.
Тэгвэл хариулт нь маш энгийн байсан байна. Амжилттай хүмүүс хаана, хэний хүүхэд болж төрөх нь огтхон ч чухал биш байсан бөгөөд гагцхүү тэдний бодол, сэтгэлгээ, зорилгодоо хүрэхийг хүссэн шаргуу зан, юунд ч хойш татагддаггүй байдал л тэдгээр саятнуудыг саятан болгожээ. Саятан хүн хэзээ ч хэлдэггүй 7 өгүүлбэрийг танд хүргэж байна.
“Би ажлаа үзэн ядаж байна.”
Амжилттай хүмүүсийн нэг бишрэмээр чанар бол тэд тухайн үед юу ч хийж байсан хэзээ ч ажил болон ажлын байрныхаа талаар хэт их санал дүгнэлт гаргагддаггүй. Тэд ажил дээрээ таагүй нөхцөл байдалд орж, сөрөг энергиэр хүрээлүүлсэн байсан ч “Би ажлаа үзэн ядаж байна” гэх мэт зүйлийг хэлэхээс үргэлж зайлс хийдэг. Ийм сөрөг мэдэгдлүүд таны амжилтад хүрэх замыг булингартуулж, таныг зөвхөн удаашруулах л болно. Хамт ажилладаг хүнээ, ажлаа эсвэл байгууллагаа хий дэмий доромжилж муулахын оронд амжилттай хүмүүс асуудлыг ул мөртэй, бодит үндэслэлтэйгээр харж зохистой арга ухаан ашиглаж, төвийг сахисан буурьтай өнцгөөс шийддэг байна.
“Энэ шударга биш байна.”
Та өрсөлдөгчөөсөө 2 дахин илүү хичээл зүтгэлтэй, үр бүтээлтэй ажилласан ч тэр таниас илүүтэйгээр хүлээн зөвшөөрөгдөж хамаг магтаал шагналыг аваад байна уу? Тэгвэл амжилттай хүмүүсийн хэзээ ч хийдгүй алдаа бол амьдралын шударга бус зүйлүүдийн тухай гомдлож үглэж янших юм. Шударга бус байдалд та дасах л хэрэгтэй. Амжилт бол зүгээр л танд өгдөг бэлэг биш, тэрийг хүртэхийн тулд та бүхий л шаардлагатай зүйлийг хийж хөдөлмөрлөх ёстой. Амжилтыг хүртэх гавьяатай гэдгээ харуулах ёстой.
“Би энийг ингэж л хийдэг.”
Ямар ч салбарт бай шинэчлэлт бол амжилттай хүмүүсийн гаргадаг гол шинж юм. Та шинэ зүйлийг угтан авч хуучин заншлаас салахаас айхгүй байж сурах хэрэгтэй. Хэн ч ямар нэгэн шинэ зүйл туршиж үзэлгүйгээр том ололтод хүрээгүй юм шүү. Steve Jobs ийг л аваад үзье. Эрхэм Jobs ийн шинийг эрэлхийлэх гүн дур хүсэл нь дэлхийг өөрчилсөн iPhone, iPad гэх мэт гайхалтай төхөөрөмжүүдийг бий болгосон. Jobs “Шинэ зүйлд нээлттэй байх нь удирдагч дагалдагч хоёрыг зааглаж байдаг гол чанар” хэмээн хэлсэн ч удаатай.
“Наадах чинь миний ажил биш.”
Багийн тоглогч байх нь таныг амжилтанд улам ойртуулна. Харин та багийн тоглогч биш бол хэзээ ч жинхэнэ амжилтанд хүрэхгүй. Багийн чинь гишүүн ажлаасаа хоцорвол энэ миний ажил биш ээ гэж хэлээд хойш суухын оронд ханцуйгаа шамлаад ажлаа яаж урагшлуулах уу гэж хичээсэн нь дээр. Та амжилттай байж болно, баян байж болно гэхдээ бизнес, байгууллагын тань ажилчид, гишүүдийн нөр их хөдөлмөр чармайлт таны амжилт, алдар нэрийн ард байгаа жинхэнэ шалтгаан юм.
“Энэ ямар ч боломжгүй.”
Хил хязгаар бол зүгээр л бидний оюун санааны бүтээгдэхүүн, бид өөрөө өөрсдийгөө хязгаарлагдмал байдалд оруулдаг гэдгийг амжилттай хүмүүс ямагт санаж байдаг. “Энэ ямар ч боломжгүй” гэсэн утгатай зүйлийг хэлснээр та зөвхөн өөрийнхөө ямар нэгэн агуу зүйлд хүрэх боломжоо ямар ч хэрэгцээгүйгээр хойшлуулж байна гэсэн үг. Зорилгодоо хурэгсэд элдэв саад бэрхшээл, хаалтын талаар гомдолдоггүй. Харин тэд бэрхшээлийг даван туулах гарцыг олж сорилт шалгууртай бүтээлчээр нүүр тулж байдаг. “Чадахгүй”, “хийхгүй”, “боломжгүй” гэх мэт урагшгүй үгнүүд амжилттай хүмүүсийн амнаас хэзээ ч гардаггүй. Тэд гомдолж суух нь ямар ч нэмэргүй харин тулгарсан асуудлын талаар ямар нэгэн зүйл хийх нь тусална гэдгийг мэддэг байна.
“Тэгдэг л байж дээ.”
Харамсана гэдэг бол бидний учирч болох хамгийн муухай мэдрэмж. Тэр үед “тэгэж чадах л байждээ”, нөхцөл байдал надаас шалтгаалахгүй байсан бол “тэгэх л байсан”, одоо бодоход “тэгдэг л байж” зэргээр өнгөрсөн рүү үргэлж дахин очино гэдэг үнэхээр аймшигтай. Амжилттай хүмүүс хэзээ ч энэ мэдрэмжид автаж өөртөө харамсах боломж өгдөггүй. Тэд харамсахыг хүсэхгүй байх 2 шалтгаантай: нэг бол тэд юу ч болж байсан бай бүхий л боломж бололцоог ашиглаж нөхцөл байдлыг эргүүлдэг эсвэл тэд хэцүү байдлыг нэг мөсөн ардаа орхиж дараагын боломжуудыг хайдаг. Харамсал хэнд ч хэрэггүй.
“Надад ямар ч сонголт алга.”
Ямар ч нөхцөл байдалд үргэлж сонголт болон боломжууд байдаг. Амжилттай хүмүүс хэн нэгэн тэдэнд сонголт өгөхийг хүлээх биш тэдгээр боломжууд руу хүрэх замаа өөрсдөө бүрдүүлдэг. “Бидэнд ямар ч сонголт байхгүй гэж хэлэх нь бид өөрсдийгөө орчин тойрондоо захирагдсан хохирогчид хэмээн хэлэхтэй адил юм.