Хүмүүүсийн дунд хамгийн элбэг тохиолддог ханиадыг хэрхэн гэрийн аргаар дарахыг хүргэж байна. Эм, бэлдмэлүүд нь өвчнийг тухайн үед нь дардаг бөгөөд дахин сэдрэх магадлал өндөр байдаг. Харин эмийн бус байгалийн гаралтай бэлдмэлүүд нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг улам нэмэгдүүлж өгдөг аж.
Сармистай сүүгээр ханиад дарах арга: Буцалсан нэг аяга сүүнд зөгийн бал, 3-5 хумс сармис жижиглэн хийгээд унтахын өмнө халуунаар ууж, хөлрөн хөнжилдөө орох х нь ханиадыг маш сайн эдгээдэг.
Нимбэгний шүүс, аньсаар ханиад дарах арга: Дөнгөж эхэлж буй ханиаданд нимбэгний шүүсийг аньстай хольж халуунаар нь нэг аягыг унтахын өмнө уугаарай. 200 мл буцлам халуун усан дээр 1-2 ширхэг нимбэг, 1 аяга аньс хийж халуунаар нь ууна.
Үхрийн нүдний навчаар ханиад дарах арга: Нэг хоолны халбага үхрийн нүдний хуурай навчин дээр аяга буцласан халуун ус хийж хандлана. Ингэхдээ 4 цаг дарж хандлах бөгөөд өдөрт 4-5 удаа 125 мл-ийг ууна.
Нимбэгний хальс сармисаар ханиад дарах арга: 2 ширхэг нимбэгийг хальстай нь үрүүлд үрнэ. Мөн 10 хумс сармис нухаж нимбэгтэй хольж хутган,1 литр бцласан бүлээн усанд хийж таглана. Уг шингэнээ хөргөгчинд хийж хонуулаад өглөө өлөн элгэн дээрээ, орой унтахын өмнө нэг хоолны халбагыг ууна. Ханиалгахаа болилоо гээд уухаа зогсоож болохгүй. Бэлдмэлээ дуустал нь ууж байж таны бие дэх ханиадны нянг устгах болно.
Сонгинотой сүүгээр ханиад дарах арга: Нэг бөөрөнхий сонгиныг нухаш болтол нь жижиглээд нэг аяга буцалсан сүүнд хийж 30 минут таглаж дарна. Үүний дараа сонгиноо шүүж, үлдсэн шингэнээ ууна. Уг бэлдмэлээ өдөрт 2-3 удаа хагас аягаар уух хэрэгтэй.
Зөгийн балаар ханиад дарах арга: Нэг цайны халбага зөгийн балыг 2.5 цайны халбага манжингийн шүүстэй хольж өдөрт дөрвөн удаа, хамрын нүхэнд тав таван дуслаар дусааж хэрэглэнэ. Бага насны хүүхдэд манжингийн шүүсийг хамарт дусааж хэрэглэнэ. Нярай хүүхдэд нэг цайны халбага зөгийн балыг хоёр цайны халбага бүлээн усанд уусгана. Бэлдсэн шингэнээ хөвөнд шингээж хамрын нүхэнд 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчиж цэвэрлэх нь зохимжтой.
Сүүгээр ханиад дарах арга: 500 гр сүүг бага зэрэг халааж дотор нь өндөг нэг ширхэг өндгийг хагалж хутгана. Дээрээс нь нэг цайны халбага зөгийн бал, хоёр цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана. Бэлтгэсэн сүүгээ унтахын өмнө ууна. Энэ аргыг ханиадны шинж тэмдэг дөнгөж илэрч эхлэх үед хэрэглэвэл үр дүнгээ өгнө. Сүүнд чихэр өвс чанаж өдөрт гурван удаа ууж болно. Цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн элгэн дээрээ шар тостой хольж идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болно.
Хий ханиалгасан үед: Чацарганыг сайн нухаж няцлаад 200 гр усанд 10 гр-ыг хийж 30 минут буцалгана. Бэлтгэсэн шингэнээ өдөрт гурван удаа хоолны халбагаар ууна Цагаан гааны буцалсан шүүсийг бага тунгаар өдөрт гурван удаа ууж болно.Яншуй гурван ширхгийг 150 гр усанд хийж 2-3 минут буцалгана. Бэлтгэсэн шингэнээ бүлээнээр нь хэрэглэнэ. Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт гурван удаа буцалгаж уугаарай.
Ханиаднаас урьдчилан сэргийлэх арга: Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд гараа байнга бүлээн усаар дахин дахин угааж, амны хөндий, хоолойгоо содтой усаар зайлж байх хэрэгтэй. Мөн нэг гр аскорбины хүчлийг өглөөний цайны дараа уугаарай.
Дашрамд дурдахад, шоколадтай сүү уух нь цэр ховхлодог ажээ.
-Луувангийн шүүсийг сүүтэй хольж бага зэрэг зөгийн бал оролцуулан хэрэглэнэ. Тэгэхдээ тэн хагас нь шүүс, тэн хагас нь сүү байх ёстой. Өдөрт зургаан удаа хоолны халбагаар ууна.
-Хоолны хоёр халбага шинэ цөцгийн тос, хоёр ширхэг өндөгний шар, цайны нэг халбага улаан буудайн гурил, цайны хоёр халбага зөгийн балыг хольж сайтар хутгана. Цайны халбагаар өдөрт олон удаа ууна.
-Аньсаар хийсэн ундааг зөгийн балтай хольж ууваас сайтар хөлөрч, бие хөнгөрдөг.
-Чонын махыг сармис юм уу, аспиринтай хавсарч хэрэглэвээс ямар ч ханиадыг дарах чадалтай.
-Ханиад хүрээд халуурч байгаа хүүхдэд будааг дутуухан агшаагаад шүүстэй нь өгөхөд сайн.
-Мөгөөрсөн хоолойн өвчнөөс шалтгаалсан ханиалгад чацаргана буцалгаж уухад үр дүнтэй.
-Уушигны мэнгэр ханиалгад луувангийн шүүсийг шахан шүүж аваад 50 гр шүүсийг 40 гр шингэрүүлсэн зөгийн балтай хольж уувал зохино. Хоолны мөн унтахын өмнө хоолны халбагаар хоёр удаа ууна.
-Архаг мэнгэр ханиалгад гахайн сэмжийг хэт халуун биш хэмтэй пийшинд хайлуулаад тосоо өөр саванд юүлж сэрүүн газар царцаана. Цайны халбага тосыг аяга халуун сүүнд хийж халуунаар нь оочиж уух ёстой.
-Хүүхдийн хөхлүүш (кюклюш) буюу бүгшүүлэг ханиадыг анагаахдаа дунд зэргийн хэмжээтэй сармисны таван ширхэг хумсыг жижиглэн хэрчээд сүүнд хийж буцалган өдөрт хэд хэдэн удаа уулгана.
эх сурвалж: emegteichuud.mn