Гурван хүн шороонд даруулж нас баржээ

170bfba10baa939658d1ea462d36498cБаянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Сайрийн худаг” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Монгол Болгар Гео” ХХК-ийн ашиглалтийн талбайн 5 метр ухсан нүхэнд хууль бус аргаар ашигт малтмал олборлогч 3 иргэн шороонд дарагдан нас баржээ. Энэ талаарх дуудлагыг 2015.10.14-ний өдрийн 20:03 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч нийт 7 албан хаагч, 1 автомашинтай ажилласан байна. Хэргийн газраас иргэн М /39 настай, эрэгтэй/, Г /31 настай, эрэгтэй/, А / 30 настай эрэгтэй/ нарын цогцсыг гарган тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн зарим мега төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2026 …