Хорвоо ертөнц итгэхийн аргагүй ер бусын зүйлсээр арвин билээ. Жишээ нь наймаалж гурван зүрхтэй байдаг. Тэгвэл таны амьдралын 1000 секунд 16 минуттай тэнцдэг бол нэг сая секунд 11 өдөртэй тэнцдэг.
Хэрвээ нарыг цусан дахь цагаан бөөмтэйгөө ижил хэмжээтэй болгож жижигсгэвэл энэ нь Өмнөд ба Хойд Америк тивтэй тэнцэхүйц хэмжээтэй байх байжээ.
10. Бетти Уайт зүссэн талхнаас ч хөгшин
Хүн болгон Бетти Уайтыг АНУ-ын нэртэй хөтлөгч зохиолч жүжигчин гэдгийг мэднэ. Тэгвэл хөгширдөггүй энэ жүжигчнийг зүссэн талхнаас ч хөгшин гэдэгт итгэх үү? Зүссэн талхыг 1928 онд худалдаанд гаргаж байсан бол хатагтай Уайт 1922 онд төрсөн юм.
9. Хуванцар фламинго жинхэнээсээ олон
Шувуу судлаачдын үзэж байгаагаар дэлхий дээр 950.000 орчим фламинго шувуу байдаг. Гэвч тэднийг дуурайлган хийсэн хуванцар фламинго нь түүнээс ч олон буюу сая гаран байдаг гэнэ.
8. Зөгийн бал муудна гэж байдаггүй
Зөгийн бал бол хамгийн удаан хадгалагддаг хүнсний бүтээгдэхүүн юм. АНУ-ын Honey & Pollination Center – ийн профессор Amina Harris – ийн хэлснээр зөгийн бал маш бага чийгшилтэй байдаг. Ийм орчинд ямар ч нян үржих боломжгүй үхдэг. Тиймээс 5000 жил хадгалсан ч чанартай хэвээрээ байдаг гэсэн юм.
7. Яст мэлхий өгзгөөрөө амьсгалдаг
Тийм ээ. Та зөв уншсан. Зарим зүйлийн яст мэлхий өгзгөөрөө амьсгалдаг. Тэгвэл хүн төрөлхтний 5000 төрөлт тутмын нэг нь анусгүй төрөлт байдаг. Мэс заслын аргаар анус гаргадаг ажээ.
6. Хүний биед эсээс ч олон нян амьдардаг
Та бидний бие организмд 100 триллион эс байдаг. Тэгвэл 100 триллион эсээс 10 дахин их хэмжээний нян амьдардаг гэвэл та итгэх үү? Мөн түүнчлэн 100 триллион эсийн 90% нь мөөгөнцөр болон нянгаас үүссэн байдаг гэнэ.
5. Пирамидыг баригдахад арслан заан мөхөөгүй байсан
Эрдэмтдийн үзэж байгаагаар дэлхийн хамгийн сүүлчийн арслан заануудыг ОХУ-ын Врангелия арал дээр МЭӨ 1650 онд амьдарч байсан гэж үздэг. Энэ нь Египетийн пирамидыг баригдсаны дараа ч гэсэн мөхөөгүй байсан гэсэн үг юм. Пирамидыг МЭӨ 2550 – МЭӨ 2490 онд барьсан түүхтэй.
4. Энэтхэгийн аварга баньян мод Walmart – аас ч том
Энэтхэгт ургасан 250 жилийн настай аварга баньян модны диаметр 14.400 м.кв талбайг хамардаг. Энэ нь WalMart – ийн дундаж дэлгүүрээс ч том гэсэн үг юм. Walmart – ийн нэг салбар дунджаар 9750 м.кв талбайтай бол тэр аварга баньяны үндэс 14.400 м.кв талбайг хамарна.
3. Цаасыг 42 нугалснаар саран дээр очих боломжтой
Бичгийн нэг цаас дунджаар 0.01 см зузаантай. Тэгвэл дэлхийгээс сар хүртэл 384.000 км зайтай. Онолоор бол цаасаа 42 нугалснаар саран дээр газардах бүрэн боломжтой. Цаасыг нугалах бүрт геометр прогрессоор өсдөг.
2. Суперьор нуур тивээ үерлүүлэхээр их устай
147 м гүн Супьерор нь Хойд Америкийн хамгийн том цэнгэг устай нуурын нэг юм. Энэ нуурын ус Өмнөд ба Хойд Америк тивийнхээ газар нутгийг бүхэлд нь үерлүүлэхүйц хэмжээний усны нөөцтэй гэнэ.
1. Бүх шоргоолжны жин 7 тэрбум хүнтэй тэнцэнэ
Бүх төрлийн шоргоолжны жинг нэмбэл дэлхий дээрх 7 тэрбум хүнтэй тэнцэхээр байдаг гэнэ. Ингэхдээ 1.6 сая шоргоолжийг нэг хүнтэй харьцуулсан байдаг ажээ.
Одоо нэгэн сонирхолтой зүйлийг туршиж үзье. Юу вэ гэхээр та яг одоо чихээ маажна уу. Ингэхдээ гарч байгаа чимээг нь сайтар сонсоорой. «Pac – Man» гэж байгаа юм шиг сонсогдож байгаа биз!
Эх сурвалж: bunny.mn