Хамгийн өндөр орлоготой видеоблоггер

9a2ba9c5634943bgreat
Форбс сэтгүүл YouTube-ийн хамгийн өндөр орлоготой видеоблоггеруудын жагсаалтыг энэ оны эхний хагас жилийн байдлаар гаргажээ. Жагсаалтыг видеотоглоомын мангас гэгддэг Шведын видеоблоггер Феликс Кьелльберг тэргүүлсэн байна. Мань хүнийг 40 гаруй сая хүн дагадаг бөгөөд сэтгүүлийн тооцоолсноор тэр 12 сая долларын орлоготой гэнэ.

Удаахь байранд Smosh гэдэг нэртэй хошин шогийн хослол болох Йен Хэкокс, Энтони Падилла нар бичигдэв. Тэдний орлого 8.5 сая доллартай тэнцдэг аж. Энэ зун тус хослол анхны бүрэн хэмжээний киногоо бүтээжээ. Мөн хоёрдугаар байрт ах, дүү Рафи, Бэнни Файн нарын хошин шогийн Fine Brothers хослол бичигдэв.

Тэдний ард жүжигчин Линдси Стирлинг 6 сая, хошин шогийн Rhett & Link хослол 4.5 сая, видео тоглоомын тоймч KSI 4.5 сая, гоо сайхны блоггер Мишель Фэн 3 сая, стэндап хошин шогийн жүжигчин Лилли Синх 2.5 сая, пранкер Ромэн Этвуд 2.5 сая, тогооч Розанна Панзино 2.5 сая доллартайгаар орсон байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …