Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4909.00 цагт: ЮНЕСКО-гийн 70 жилийн ойг тохиолдуулан  Модел ЮНЕСКО Монгол (МЮМ) нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Загвар хуралдаан Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд болно. Утас: 99337722


09.00 цагт: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2013 онд “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” Үндэсний анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт ямар түвшинд байгаа, цаашид ахмад настанд чиглэсэн ямар бодлого, хөтөлбөр байгаа талаар хэлэлцэх “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчллэийн бодлогын хэрэгжилт” үндэсний II чуулган Төрийн ордонд болно. Утас: 88093607


10.00 цагт: “БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил” эрдэм шинжилгээний хурал Монголын Үндэсний Музейн хурлын танхимд болно.


10.30 цагт: Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлийн газар  Эх нялхас эрүүл мэндийн төв дээр мод тарих үйл ажиллагаа зохион байгуулна.


11.00 цагт: Нийслэлийн хэмжээнд 2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэлсэнтэй холбогдуулан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 96 дугаар сургууль дээр очиж цэрэг татлагын ажилтай танилцана. Утас: 99837676


11.00 цагт: “Унадаг дугуйтай Улаанбаатар” намрын дугуйн парад  Чингисийн талбайд болно. Утас: 89179891, 88020633


15.00 цагт: “Монголын уран зургийн галерей”-д ОХУ-ын гавьяат зураач, Буриад улсын ардын зураач, төрийн соёрхолт Юрий Мандагановын “Чулууны аялгуу” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: 99806581, 89118811


16.00 цагт: Шинээр нээгдэж буй “Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар” чиглэлийн том оврын автобусны чиглэлийн нээлтийн үйл ажиллагаа  Баянзүрх зорчигч тээврийн төвд зохион байгуулагдана. Утас: 86063600

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …