Та бага идвэл турна гэж хоолоо сойхын оронд хүссэн зүйлээ идээд калорио шатаах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Дасгал хийх зав гарахгүй, хийсэн ч бие хөндүүрлэж зовиуртай байдаг, эсвэл байнга хийж чаддаггүй зэрэг олон шалтгааныг хүмүүс тоочдог. Тиймээс өдөр тутам калорио энгийн аргаар шатаах аргыг хүргэж байна.
Зурагт үзэж байхдаа рекламны дундуур гэдэсний таталт хийх зэрэг энгийн дасгалуудыг хийгээрэй. Таны сонирхолтой, нэвтрүүлэг, кино гарахад амраад дахин реклам гарахад дасгалаа хийх маягаар…
Цахилгаан шатанд суухын оронд алхах хэрэгтэй. Ер нь ямар ч шатаар гарсан үсэрч гарах, үсрэлттэй буух зэрэг нь илүү үр дүнтэй байдаг. Хамгийн гол нь болгоомжтой байх хэрэгтэй.
Цэвэрлэгээ хийхдээ цоглог хэмнэлтэй хөгжим сонс. Гараараа цэвэрлэсэн ч хөл болон биеэ хөдөлгөж байх хэрэгтэй.
Ус буцлахыг хүлээх, тогоогоо халахыг хүлээх зэрэг хий дэмий хэдэн минутыг зүгээр зогсоож өнгөрөөдөг гэдгээ та мэдэх үү. Энэхүү хэдэн минутанд ширээ түшин зогсоод гар дээрээ сууниах, дээш доош сууж босох зэрэг дасгалыг хийж болно.
Суугаа ажилтай хүмүүс өөртөө зориулан ийм дугуй худалдан авч болох юм. Ширээнийхээ доор байрлуулан ажлаа хийнгээ жийж болох бөгөөд энэхүү дугуйг 5 минут тасралтгүй жийхэд 100-200 калори шатаадаг.
Шүдээ угаахдаа ч зүгээр бүү суу. Шүдээ угаангаа доош хагас суун хөлийн булчингаа чангалж болно.
Эмэгтэйчүүд бид толины өмнө багагүй хугацааг зогсож, эсвэл сууж өнгөрөөдөг. Тэгвэл үсээ сэнсдээд хатаах хооронд хагас суух, сууж босох зэрэг хөнгөн дасгалуудыг хийж калорио шатааж болно.
Ажлын уулзалтаа гадуур алхангаа хийх. Ажлын шинэ санаа гаргах, төлөвлөгөө гаргахдаа заавал ширээний ард, өрөөний мухартаа суух албагүй. Гадуур алхангаа ажлаа ярилцаж, шинэ санаа ч илүү орж ирнэ шүү дээ.
www.emegteichuud.mn