Мерилин Керро лааны шид гайхалтай их хүчийг агуулдаг гэдгийг батлаад лаа ирээдүй хэтийн тухай мэдээлэл өгч, анагааж эдгээн, хүсэл мөрөөдлийг тань биелүүлж чадна. Энэхүү ёслолыг шинэ Саран гарах үеэр заавал хийдэг ёстой. Лаа аваад зүүгээр дээр нь өөрийнхөө хүслийг сийлж бичээд лаагаа асаан цонхны тавцан дээр тавиарай. Лаа өөрөө унтартал нь асаана. Үлдсэн лаагаа хүсэл мөрөөдлөө биелэх хүртэл биедээ авч яваарай. Харин хүсэл бүхэн тань биелэхийн цагт лаанаасаа үлдсэн хэсгийг галд хийгээрэй. Эдгээр гурван ёслол тогтоогдсон ёс журмын дагуу хийгдэх ёстой. Ёслолын үеэр хэлэх, бичих хүсэл мөрөөдлөө оновчтой товч тодорхойлох хэрэгтэй. Ёслол хийх байр, орчинд хүн заавал ганцаараа байх ёстой. Харин хамаг хаалга цонх хаалттай, гадны ямар ч чимээ санаа бодлыг сарниулахгүй байхаар урьдчилан бэлтгэсэн байгаарай. Амжилтын хамгийн гол үндэс нь хүсэл мөрөөдөл минь заавал биелнэ гэдэгт чин сэтгэлээсээ хүчтэй итгэлтэйгээр хандах явдал гэж Мерилин Керро үздэг гэнэ.
“Зөн билгийн тулааны” 14 дэх удаагийн шилдэг оролцогчдын нэг Мерилин Керро далдыг хардаг, мэргэ төлөг хийдэг бөгөөд ид шидийн аливаа арга засал, ёслолд лаа, хутга, толь гэх мэт зүйлийг байнга хэрэглэдэг. Энэ бүгд өөрийнх нь хэлж байгаагаар жинхэнэ гайхамшигийг бүтээх хүчтэй энергитэй гэнэ. Ямар гоёл чимэг хайр, мөнгө, аз амжилт дууддаг тухай Бүр эрт дээр үеэс гоёл чимэглэлийг хамгийн хүчтэй сахиус хэмээн үздэг байжээ. Ер нь мөнгө эд баялаг дуудах, хүссэн хүнтэйгээ гэрлэх, эрүүл сайхан хүүхэдтэй болох, дайсан болон хорон муу санаатай хүмүүсээс хамгаалах зориулалтаар анх гоёл зүүлт үүссэн гэж Мерилин Керро үздэг бөгөөд харин өнөө үед бөгж, хүзүүний зүүт, ээмэг гэх мэтчилэн аливаа гоёл чимэглэлийн жинхэнэ үүрэг, утга алдагджээ. Тэрээр гоёл чимэг ямар утга илэрхийлдэг, ямар ач холбогдолтой тухай дэлгэрэнгүй өгүүлжээ.
Бөгж– бол асар их хүчтэй сахиус. Энэхүү хуруундаа зүүж явдаг гоёлыг өөрийнхөө хүсэл мөрөөдөлдөө үнэнч, тавьсан зорилгодоо хүрэхээр хичээж, өөртөө бат итгэлтэй яваа хүмүүс зүүдэг. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь зүүсэн бөгж нь хүч дэмнэн тусладаг. Түүнээс гадна атаа жөтөө, хараал хэл амнаас хамгаалдаг. Бөгж өөрийнхөө эзнийг ахуй амьдралын аливаа таагүй асуудлаас хааж хамгаалдаг.
Хүзүүний зүүлт– өөртөө бат итгэлтэй хүмүүс зүүдэг. Хүзүүний зүүлт уур уцаар зэрэг сөрөг сэтгэл хөдлөлөө дарах, сэтгэл санаа өргөж өгөх, хүч тамир сэргээхэд тустай. Гэвч нэг хүзүүний зүүлтийг нэг жилээс илүү хугацатай зүүхгүй байхыг Мерилин Керро зөвлөөд бүтэн жилийн турш асар их сөрөг энергийг хуримтлуулдаг тул жил бүр тэр муу муухайтай нь хамт хүзүүний зүүлтээ солих хэрэгтэй гэжээ. Чулуун шигтгээтэй хүзүүний зүүлт эсвэл энгэрийн зүүлт – хамгийн хүчтэй сахиуснуудын нэг гэж эрт цагаас үзсээр иржээ. Тэрээр хайр дурлалаас гадна, үнэнч сайн нөхдийг, сайхан сэтгэлтэй хүмүүсийг өөртөө татдаг. Эдгээр гоёл дайсан, санаа муутнаас, элдэв сөрөг муу энергээс хамгаалдаг шидтэй.
Бугуйвч– өөртөө төдийлөн итгэлтэй биш хүмүүсд их ээлтэй. Гартаа энэхүү гоёлыг зүүснээр хүнд эр зориг, шийдэмгий байдал бий болдог. Бусдын нөлөөнд амархан автдаг хүмүүст бугуйвч их сайн хамгаалалт болдог. Бугуйвчны тусламжтайгаар бусдын нүдэнд анзаарагддаггүй байсан хүмүүс тэргүүлэгч болж чадна. Фенечка буюу сүлжмэл гоёл зүүлт – бол онцгой нэгэн сахиус. Тэрээр асар их эерэг энергийг агуулж байдаг. Зүүсэн эзэндээ аз жаргал хайрладаг. Хэрвээ энэхүү гоёлоо хаяж гээвэл өөрийнхөө орд эрхсийн тааллыг алдсантай адил. Найз нөхдийн хоорондын харилцааг ойртуулж, үүрдийнх болгодог бөгөөд найзууд гарынхаа бугуйнд зүүснээр тэднийг юу ч хэзээ ч салгаж чадахгүй.
Ээмэг– хүнийг сэтгэл татам, бусдыг татах чадвартай болгодог. Ээмэгний тусламжтайгаар хайртай хүнтэйгээ хэл үгээ ололцоход амар хялбар байх болно. Өөрт таарч тохирох ээмэг зүүснээр хүн өөртөө итгэлтэй, илүү уран гоё ярих чадвартай болдог.
Гинж– зүүсэн эзнээ хамгаалахын зэрэгцээ аз амжилт дууддаг. Аюул осол айсуйг энэхүү гоёл сануулахаас гадна харлаж өнгө алдах эсвэл тасрах нь гай зовлон, элдэв таагүй асуудал болохын шинж гэдэг.
Мерилин Керро: хэрвээ өөрийнхөө сахиус болох гоёл зүүлтийг байнга зүүснээр амьдралын олон таагүй асуудлууд харьцангуй амар хялбар шийдэгдэх болно. Тэрээр өөрөө ч ердийн мэт гоёл зүүлтний хамгаалах ид шидийн хүчийг нь байнга авдаг. Бөгж, гинж, бугуйвч гэдэг эмэгтэй хүний хувьд хамгаалагч сахиус нь болохоос гадна юугаар ч орлуулашгүй ид шидийн хүчийг агуулдаг.