Монголын тамирчид алтаараа тэргүүллээ

505871672b3d97e0bc6ee91c353d0e8doriginalГүрж Улсын Батуми хотод 2015 оны 10 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд болсон Байт харвааны 11 дэх удааагийн Олон Улсын тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчид амжилттай оролцлоо.

Тэмцээнд 12 орны эрэгтэй 52, эмэгтэй 32 тамирчин оролцсон бөгөөд тэмцээний өдрүүдэд бороотой, цаг агаар төдийлөн тааламжтай байгаагүй ч манай тамирчид медалийн хур буулгаж чадлаа. Эмэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Н.Ариунбилэг алтан медаль, эрэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

Тэмцээний гурав дахь өдөр болсон холимог болон эрэгтэй, эмэгтэй багийн шигшээ харваанд Монголын баг тамирчид мөн амжилттай оролцож бүх харваанд алтан медаль авлаа.

Холимог багийн төрөлд ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Д.Мирослава нар харвасан бол эрэгтэй багийн төрөлд ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Отгонболд, эмэгтэй багийн төрөлд ОУХМ Д.Мирослава, ОУХМ Н.Ариунбилэг, Спортын мастер Ч.Оюунтунгалаг нар тус тус харвасан байна.

Бүх тамирчид, дасгалжуулагчдадаа халуун баяр хүргэж, энэ эрч хүчээрээ Азийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцож, медалийн буухиагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ “Рио-2016” Олимпийн наадмын эрхээ авахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Л.ХАЛИУ

Эх сурвалж: news.mn

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …