“Улаан ном”-нд орсон цоохор ирвэст сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ

d2db27faf6b90772ed6d3d12f0c65fe1684c1f55Аравдугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Дарви сумын Бор үзүүрээс дөрөв, мөн сумын Жимгэрийн ус орчмоос дөрвөн бөхөнг барьж, дохиолол зүүсэн. “Улаан ном”-нд орсон энэхүү ховор амьтны тоо толгой сүүлийн жилүүдэд Монголд төдийгүй дэлхий дахинд багассаар байгаа юм.

Тэгвэл мөн энэ сарын 15-ны өдөр Америк, Оросын судлаачидтай хамтран Хөх Сэрхийн нурууны дархан цаазат газраас нэг эр ирвэс барьж сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ. Мөн цусны дээж болон биеийн жин, мөрний хэмжээг нь авсан байна. Хүнд тэр бүр харагддаггүй нууцлаг амьтан болох цоохор ирвэсийг судлахад автомат камер их чухал бөгөөд тухайн ууланд хэдэн ирвэс амьдарч байгааг мэдэх боломжтой аж. Мөн дохиолол дамжуулагч бүхий хүзүүвч зүүх нь шилжилт хөдөлгөөн, байршлыг судлах нэг үндэс болох гэнэ.

Б.Гэрэл

www.mongolcom.mn

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …