Шүд өнгөртөх нь цоорол явагдсаны шинж

index4Цэвэр хурууны хумсаар шүдээ хусвал хумсны завсарт шаравтар зөөлөн зүйл ордог бөгөөд энэ нь шүдний өнгөр юм. Өнгөр нь өөртөө их хэмжээний нянг агуулдаг ба шүдтэй адилхан өнгөтэй байдаг тул эцэг эхчүүд сайн анзаардаггүй. Өнгөрийн цаана шүдний цоорол аль эрт явагдсан байдаг. Нянгийн хоол нь чихэр болон нүүрс ус ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг аж. Нян эдгээрийг задалсанаар хүчил үүсгэдэг. Уг хүчил ньшүдний эрдэсжилтийг алдагдуулах ба шүд нь эргээд цус болон шүлснээсээ эрдэсээ нөхөж авч байдаг. Гэвч их бага хэмжээгээр ойр ойрхон чихэрлэг зүйл хэрэглэхэд шүд нь эргэн эрдэсжих хугацаагүй болж цоорол үүснэ. Цоорсон шүднээс нян цусанд орох бөгөөд ингэснээр бусад эрхтэн системд тархаж өвчлүүлдэг байна.

Санал болгох мэдээ

Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд НИТХ-ын Зөвлөлийн гишүүд хуралдлаа

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд боллоо. НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн харьяа …