Дорнод аймгийн 5.4 сая га-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ

f3a1c19984a40cdcb7aadf821f02f8a7Монгол Улсын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох талбайн хэмжээ 51 сая га газар бөгөөд   /ЗГ-ын 239-р тогтоол/  одоогийн байдлаар  Дорнод аймагт  5.4 сая га нь оногдож байна.  Газрын тосны  бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 9 аж ахуйн нэгжид олгосон талбай нь зөвхөн Дорнод аймгийн газар нутгийн  44 хувийг эзэлж байна.

Тодруулбал Халхгол  суманд хайгуул хийх зөвшөөрөл олгсон  талбай нь  783 мянган.га газар бөгөөд  Халх гол чөлөөт бүсийн талбайтай давхацаж байна.

Энэ газар нутгийг зөвхөн уул уурхайн зориулалтаар ашиглаж болохгүй гэж үзэх нөхцөл байдал өнөөдөр бий болчихоод байна. 1996-2009 оны хооронд 13 жилийн хугацаанд газрын тосны хайгуул хийсэн БНХАУ-ын төрийн өмчийн Петро Чайна компанитай хамтарсан Петро Чайна Дачин Тамсаг ХХК нь Газрын тосны 19, 21 талбайд олборлолт хийж, түүхий газрын тосыг  БНХАУ-руу экспортолж байна.

Өнөөдрийг хүртэл 24 тэрбум  ам.доллар бүхий газрын тосны таамаг нөөц илрүүлсэн энэ Хятад компани нь байгаль орчний хариуцлага хүлээдэггүй , дэд бүтэц бий болгоогүй, бүх бүтээгдэхүүнээ 100 хувь  экспортолж байна. Тэнд 3500 гаруй ажилчид ажиллаж байгаагийн 3010 нь хятад ажилчид байна. Зөвхөн 1 баррель газрын тос олборлоход  10 мянган тонн гүний усны нөөцийг ашиглаж байна.

Хэрвээ бид уг бүс нутагт хайгуул хийх талбайг тэлбэл тэнд зөвхөн хариуцлаггүй уул уурхайн ул мөр үлдээд зогсохгүй эдийн засагт үлдэц өгөөж багатай, ажлын байр нэмэгдүүлэхгүй , дэд бүтэц бий болохгүй, зөвхөн эвдэрсэн хөрс шороотой үлдэх юм.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …