АТГ-аас зөвлөмж хүргүүлэв

download (1)Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох бусад хууль, эрх зүйн актыг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилттэй танилцах, арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд 2014 онд 8 аймгийн 123 сум, нийслэлийн 3 дүүрэг, 2015 онд 5 аймгийн 52 сум, 4 дүүрэг буюу нийт 13 аймгийн 175 сум, 7 дүүрэгт ажилласан юм.

Ийнхүү ажиллах явцад албан тушаалтнаас албан үүргээ гүйцэтгэх явцдаа иргэн, аж ахуйн нэгжид давуу байдал олгох, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албаны эрх мэдлээ хэтрүүлэх зэрэг авлигын зөрчил гаргахын зэрэгцээ хандив авахтай холбогдсон хязгаарлалтыг зөрчих, хязгаарласан хугацаанд хандивлагч этгээдтэй гэрээ байгуулах, орон нутгийн төсвийн хөрөнгөөс хандив, бэлэг өгөх, хууль тогтоомж, дүрэм журамд байхгүй зүйл, хэсэг, заалт, хүчингүй болсон эрх зүйн актыг үндэслэн шийдвэр гаргах, хуулиар эрх олгосон этгээдээс гаргасан дүрэм, журмыг дахин журамлах, хууль зөрчсөн зохицуулалт хийх нь түгээмэл байв. Тус газраас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын зөрчлийг арилгуулах, хариуцлага ногдуулах, салбарын болон холбогдох дээд шатны байгууллага, удирдлагад уламжлах, зөвлөмж хүргүүлэх, хүнд суртал чирэгдэл учруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, хуульд нийцүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлж байгаа ч зөрчил буурахгүй байна.

Иймд дээрх зөрчил дутагдлыг дахин гаргуулахгүй байх, албан тушаалтныг авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын хор хөнөөлийг нийгэмд ухуулан таниулах зорилгоор Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.6-д заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөл, бүх шатны ИТХ-ын дарга нарт Зөвлөмж хүргүүллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …