Гадаадын иргэд заавал визтэй зорчино

halh_gol2Засгийн газар, Халх гол чөлөөт бүсэд ажиллах, түр оршин суух гадаадын иргэд нь тус чөлөөт бүсэд  ажиллагсдын  3 хувиас илүүгүй байхыг тогтоолд тусгасан. Энэхүү гурван хувийн гадаадын ажилчид нь зөвхөн эрчимжсэн газар тариалан, мал ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тусгай мэргэжлийн инженер, технологич, судлаачид  байх юм. Жишээлбэл, чөлөөт бүсэд 1000 ажлын байр шинээр бий боллоо гэхэд түүний 3 хувь буюу 30 хүн л гадаадын нарийн мэргэжлийн хүмүүс байх юм.

Тус бүс нутаг нь өөрөө нутгийн гүнд байршилтай учраас Монгол Улсын хилээр орох гадаадын иргэд хууль тогтоомжийн дагуу заавал визтэй орж ирнэ.

Түүнээс гадна тус шийдвэрт мөн Халх гол чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн хувьцааных нь 51-с дээш хувийг заавал Монгол хүн  эзэмших ёстой гэж тусгасан байна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …