Цэцийн их суудлын хуралдаан болно

Tsetsiin bairnii zuragМонгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргахаар хуульчилсан нь Үндсэн  хуулийн холбогдох заалтыг  тус тус зөрчсөн эсэх асуудлыг өмнө нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэсэн билээ.

Уг хуралдаанаас, Монгол Улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн шийдвэр ба Улсын дээд шүүхийн тайлбар хэмээх ойлголтыг томъёолж, улмаар Улсын дээд шүүхээс хэргийн болон хэм хэмжээний тайлбар гаргах тухай үзэл санааг илэрхийлсэн байгаа тул Улсын дээд шүүхээс зөвхөн хэрэг, маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэр шууд хуулийн албан ёсны тайлбар болохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн үзэл баримтлал хийгээд зохицуулалтад үл нийцжээ гэсэн дүгнэлтийг гаргасан.

Энэ дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дээрх заалт Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтыг зөрчсөн гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн холбогдох тогтоол гаргасан байна.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …