М.Зоригт сайдын 23 настай зөвлөх МИАТ-д “нисгэгч” хийхгүй

e7221d032c2ce0ddf8ec7a376795049cМ.Зоригт сайд ажлаа авсан даруйдаа МИАТ компанийн удирдлагын бүтцийг сольж, шинэчлэл явуулна гэдгээ мэдэгдэж байсан. Хамгийн сонирхолтой нь 23 настай зөвлөх охиндоо МИАТ-ийн шинэчлэлийн асуудлыг бүхэлд нь хариуцуулна гэж хэн ч төсөөлөөгүй.

Гэтэл сайдтай нэлээд дотно байдлаар сошиал ертөнцөд зураг нь түгдэг Н.Шинэбаяр гэх зөвлөх нь “МИАТ” ТӨХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг судалж санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа аж.

Мэдээж хүний нөөцийн бодлогын хувьд тогтвор суурьшилтай ажиллах хүчинг илүүд үздэг МИАТ компанийнхан нэг жаахан охиноор шинэчлэлийн асуудлаа цэгцлүүлж, өндөр цалин хангамжаасаа амар салахыг хүсээгүй бололтой. Тиймдээ ч орлого нь өсөлттэй явж буй ТӨХК-ийг хувийнхаа байгууллага мэт тоглож байна гэх шүүмжлэлийг хэвлэлээр дамжуулан салбарын сайддаа илгээгээд амжсан.

Мөнхүү МИАТ-ийн шинэчлэлийг хүсэн хүлээж буй залуусын баг тус компанид өвгөн бурхиудтайгаа  хагаралдсан байдал үүсгэж эхэлсэн талаар сурвалжууд мэдээлэх болов. Харин М.Зоригт сайд салбарынхаа залуу ажилчдыг дэмжсэн байр суурьтай явдгаа нуудаггүй.

Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар бол М.Зоригт сайд МИАТ-д менежментийн шинэчлэл хийхийн тулд зөвхөн “өөрийн хүн”-дээ даалгаж, асуудалд нухацтай хандахыг хүсэж байгаа нь илт байна. М.Зоригт сайдыг хаана л явна дагаж явдаг, бас чиг болоогүй гэрэл зураг авах хобби нэгт залуу зөвлөх Н.Шинэбаяр нь  дөнгөж оюутны ширээнээс гарсан даруйдаа түүний туслах болж байсан хувь, хувьсгалын бүх ажлыг мэддэг гэх.

Одоогоор Н.Шинэбаяр  зөвлөх гэсэн албан тушаал эрхэлдэг бөгөөд өөрийн гараар дөрвөн жилийн хугацаанд сургаж авсан тул сайдын хамгийн ойрын итгэлтэй хүн нь болсон гэгддэг. М.Зоригт сайд залуу зөвлөхийнхөө боловсруулж санал гаргасан ямар ч ажлыг шалгалгүй, гарын үсэг зурдаг аж. Тиймдээ ч М.Зоригт сайдтай уулзахыг хүссэн улс “Эхлээд залуу зөвлөхийнх нь  давааг давна” хэмээн хошигнодог байна.

4b8376449804a377d931f54eeb0a32cc

Энэ ч үүднээс М.Зоригт сайд өөрөөс нь өөр ямар ч дарга, сайдын үгэнд автахааргүй ганц итгэлтэй хүнээрээ уг ажлын хэсгийг ахлуулсан бололтой. Нөгөө талаас  нисэхийн салбарыг сайн мэдэх туршлагатай ахмад хүнээр шинэчлэлийн ажлыг удирдуулснаар бусдын нөлөөлөлд автах,  хувийн эрх ашгийн сонирхолд хөтлөгдөх эрсдлийг тооцоолсон болж таарав.

Яг энэ өнцгөөс харахад, М.Зоригт сайд санхүүгийн асуудал нь ямагт хав дараастай байдаг, залуу боловсон хүчнээ зориуд хяхан хавчдаг гэгддэг МИАТ-ийг шинэчлэхийн тулд зоригтой,  зөв шийдэл хийсэн мэт. Аливаа асуудлыг гадна өнцгөөс эрүүл нүдээр харахыг чухалчихлсан нь байж болох л асуудал. Харин нууц ихтэй МИАТ-ийнхэн  л шуудхан шинэчлэлийг хүлээгээд авчихаж чадахгүй асуудал үүсгэж байгаа гэхээр харагдаж байна.

Одоо тэгэхээр залуу зөвлөх  ямархан дүгнэлт гаргаж, тэр хэрээр МИАТ яаж өөрчлөгдөхийг л харах үлдлээ. Ямартай ч М.Зоригт сайдын 23 настай зөвлөх МИАТ-д “нисгэгч” хийх гээгүй  л юм байна.

эх сурвалж: today.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …