Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа

tuimer0318Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны “Хайлааст”-ын 18 дугаар гудамжны 425 тоотод иргэн Н-н эзэмшлийн “Төгөл” 8 нэрийн хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.01-ний өдрийн 22:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн “Борхойн” 1 дүгээр гудамжны 2 тоотод иргэн Э-н амбаар шатаж байна гэсэн дуулагыг 2015.11.01-ний өдрийн 09:40 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр  багийн 52 дугаар байрны 1 тоотод иргэн С-н өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.01-ний өдрийн 16:21 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч,

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн “Сайхан толгой” гэдэг газар Гацуурт ХХК-ийн будаа хатаадаг байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч,

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн 1 дүгээр байрны 7 тоотод иргэн Б-н байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.02-ны өдрийн 05:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан. Уг галд иргэн Б өртөж нас барсан байсныг цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …