“Макс”-ын Д.Ганбаатарын морь эзэндээ 1 тэрбум төгрөг авчрав

1446431842_9e725ca9036a1c1de93b443fcb24362dАНУ-ын Кентаки мужийн Лексингтон хотын “Кийнлэнд” морин тойруулгад өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд хурдан морины “Breeders cup 2015” уралдаан болж өнгөрчээ. Тус уралдаанд Монгол уяач, бүр тодруулбал олноо “Макс” Ганбаа хэмээн танигдсан “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын морь түрүүлж, эзэндээ бооцооны 550 мянган ам.доллар буюу 1 тэрбум гаруй төгрөгийг авчирчээ.

Д.Ганбаатар түрүү морины шагналаа гардан авахаар гарч ирэхдээ Монголын уламжлалт хувцас өмссөн байсан олны анхаарлыг эрхгүй татаж байсан тухай Америкийн хэвлэлүүдэд бичсэн юм. Тэрээр мөн 32 жилийн түүхтэй АНУ-ын “Breeders cup” уралдаанд морио алтан жолоо өргүүлж чадсан анхны ази хүн болж бүртгэгджээ.


Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж …