Та турахыг маш ихээр хүсч, хоолны дэг барьж, шөнө орой болсон хойно юм идэхээ больж, тэр ч байтугай фитнесст явж байсан уу? Гэтэл өнөөх гэдэс маань бэлхүүс байх тэр газартаа л байсаар байдаг.
Эмчилгээний хоолны мэргэжилтнүүд үүнийг хамгийн тодорхой бус, гэхдээ жин яагаад буурахгүй байгаагийн маш чухал шалтгаан хэмээн үздэг байна.
Хорвоо ертөнцийн сонин хачин зүйлс, алдартнуудын цадиг, түүхийн элдэв үйл явдлуудыг товчоолон хүргэдэг “ТОП 10” булангийнхаа энэ удаагийн дугаарт askmen.com вэбсайтын турахад саад болдог 10 тодорхой шалтгааныг сийрүүлэн хүргэж байна.
Нас
Нас бүр өөрийн гэсэн турах аргатай. Залуу насанд бодисын солилцоо түргэн явагддаг, тиймээс 30-35 хүртэл насанд биеийн ачаалал илүүдэл өөхийг маш сайн шатаадаг. 40-45 наснаас хойш цусан дахь тестостероны (эр бэлгийн гол даавар) хэмжээ бас буурч эхэлдэг. (энэ нь эрчүүдэд төдийгүй, эмэгтэйчүүдэд ч ялгардаг, гэхдээ бага хэмжээгээр)
Харин чухамхүү энэ даавар өөх тосны солилцооны хурдыг хариуцдаг байна. Тиймээс та спортын зааланд өөрийгөө яаж ч зүдрээлээ гэсэн, үр дүн бага байх болно. Таны нас явах тусам, түргэн турах үр нөлөөтэй арга бага байх бөгөөд харин хоолны илчлэгийг жигд бууруулах нь илүү үр нөлөөтэй байх болно.
Босон суун юм иддэг муу зуршил
Бүсгүйчүүдийн олонх нь хоолны дэг барихдаа, хооллох аргад л анхаарал хандуулдаг. Хэчнээн хэмжээний самар, хатсан жимс, жигнэмэг, ургамлын үр, чихэр, чихэртэй цай, кофег өдрийн туршид идэж, уудгийг тооцоолдог хүн цөөхөн. Тэгээд эцсийн дүнд нэг өдөрт 500 хүртэл илүү калори авдаг!
Хэрвээ та юм идэхгүй байж чаддаггүй, бол, янз бүрийн илчлэг бага бүтээгдэхүүн нөөцлө. Тодруулвал, ажилдаа нарийхан зүссэн лууван, байцаа авчран идэж, чихэрлэг зүйлсийг чангаанз юмуу хар чавгаар орлуул.
Буруу өөх тос
Маханд байдаг өөх болон тослог сүү нь оливийн тос, авокадо, загасны мах болон хулууны үрний тосыг бодвол, жин нэмэхийг шууд өдөөдөг юм. Тиймээс хэрвээ их дэлгэрсэн уургаар хоолны дэг барьдаг бол, энэ нь “турахын тулд” гахайн давтсан мах идээд л байж болно гэсэн хэрэг огт бишээ.
Цацагт хяруул, тахиа, туулайны цул, амархан шингэдэг мах сонгож байхыг мэрий. Улаан махыг (үхрийн хар мах, хонь, гахайны мах) долоо хоногт хоёроос илүү удаа идэх хэрэггүй.
Стресс
Ажил, мөнгө санхүүгийн юмуу гэр бүлийн гээд элдэв асуудал бол хэнд ч стресс үүсгэх бөгөөд жин өөрчлөгдөхөд ч нөлөөлдөг. Энэ нь бие махбодь дахь өөхний эсийн хэмжээг нэмэгдүүлдэг стрессийн кортизол гэдэг дааварт хамаатай юм. Мөн үүний дээр олон хүн стресст ордог зуршилтай. Тиймээс турах л гэсэн бол санаа бодлоо цэгцтэй байлга.
Нойр
Хэрвээ хоногт зургаан цагаас бага унтаж, шөнө дундаас хойш унтахаар хэвтэж, харин өглөө шал нойрмог босдог бол, жингээ дорвитой, удаан хугацаагаар хаяж чадна гэж үү. Хоногт таван цагаас илүүгүй унтдаг эмэгтэйчүүдийн хувьд жин эрс нэмэгддэгийг олон жилийн судалгаа харуулсан юм. Харанхуй үед ялгардаг мелатонин гэдэг нойрны даавар бодисын солилцоонд мөн оролцдог.
Алим маягийн галбир
Хэрвээ таны биеийн галбир алимтай төстэй (өргөн бэлхүүс, нарийхан гуятай) бол, жин хасахад их мэрийлт шаардагдана. Абдоминалын өөх (өөрөөр хэлбэл, бэлхүүс, гэдэс хавийн) маш зузаан байдаг бөгөөд үүнийг хайлуулахад их цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ та жингээ хасч чадвал, гоолиг бие галбираа барих магадлал илүү их байх болно. Лийр маягийн галбиртай (бэлхүүсээрээ нарийхан гуя, өгзөгөөрөө өргөн) эмэгтэйчүүд нэг ширхэг жигнэмэг идэхэд л бүдүүрэх эрсдэлтэй гэнэ.
Эм
Юуны өмнө дааврын эмүүд. Мөгөөрсөн хоолойн багтраа, эмэгтэйчүүдийн өвчинд уудаг тэр эмүүд. Жирэмслэлтээс сэргийлэх эмүүдийн тухайд гэвэл, янз бүрийн даавар тун багаар агуулсан сүүлийн үеийн эм нь жинд нөлөөлөх ёсгүй. Гэхдээ эмч танд ийм эм бичиж өгсөн тохиолдолд л шүү. Эс бөгөөс үр дагаврыг урьдчилан таах аргагүй. Түүнчлэн зарим тохиолдолд жин гэнэт ихсэж, тайвшируулах болон зарим антибиотик ууж байгаа нөхцөлд бууж өгдөггүй юм.
Өглөөний цай уудаггүй зуршил
Үдээс өмнө авсан илчлэг нь бараг тэр чигээрээ энерги болж хувирдаг. Үүний дээр өглөө овоохон юм идэх нь үдээс хойш хэт их идэхээс сэргийлдэг байна.
Турах чин эрмэлзэл байхгүй байх явдал
Герман, Швед улсад явуулсан санал асуулгаас үзвэл, одуудын элдэв жорыг хэсэгхэн зуур шохоорхох юмуу найз бүсгүйн хамт турахаар шийдсэн хүмүүс сонгож авсан турах аргаас түргэн “шантардаг”.
Турахаар элдэв аргыг ямар ч хяналтгүйгээр хэрэглэх явдал
Янз бүрийн эм, цай. Энд хоёр талын асуудал бий. Энэ нь сонирхол бууруулдаг “(ид шидтэй эм” тэртэй тэргүй өөх хуримтлуулдаггүй хэмээн бодож, хүн зүгээр л ахиухан идэж эхлэдэг юм). Үүний дээр турахын оронд бодисын солилцоог муутгаж, харин улам таргалах эрсдэл бий. Тиймээс элдэв “туслах анарын” эм бэлдмэлийг эмчилгээний хоолны мэргэжилтэн юмуу булчирхайн эмчтэй зөвлөсний дараа л хэрэглэвэл зохилтой.
Эх сурвалж : everyday.mn