30 хүртэлх насны арван бүсгүйн бараг ес нь загвар өмсөгч, топ модель хэн шиг гоолиг биетэй болохын тулд юу ч ууж идэхэд бэлэн байгаа гэвэл нэг их том хэтрүүлэг болохгүй байх. Охид бүсгүйчүүдийн турах гэсэн энэ их хүслээр далимдуулаад таван гурван төгрөг цохихгүй бол нүгэл болно гэсэн бодолтой хүмүүс мундахгүй олон. Тийм ч болохоор эртний миссир, эсвэл атлантидын нууц жороор хийсэн зуун хувийн баталгаатай тураадаг шүүс, жүүс, коопээ, кофе, байхуу, майхуу, цай, май зарна гэсэн зартай булан тойроод л таардаг нь гашуун үнэн. Богино хугацаанд найдвартай, зуун хувь тураад тураад байна гэж хэзээ ч байдаггүй. Байлаа ч гоолиг болох донд хэт автаад идэж уух юмнаас хэт татгалзаад ирнэ гэдэг тун удалгүй анагаахын багш оюутнуудын нүдийг хужирлах үзүүлэн болохын ёр гэдгийг мэддэг хүн цөөн байдаг нь харамсалтай.“Аа худлаа худлаа” гэж маргах гэж байгаа хүмүүс доор байгаа зурагнуудыг нэг хараарай. Эд бол цөм гоолиг болохын төлөө голоо таслаж байгаа гэдгээ ч мэдэхээ байтлаа донтосон хүмүүс. Энэ донг нь анорекси гэдэг. Анорекси гэдэг нь грекээр хоолны дуршил үгүй болох гэсэн утгатай. Энэ дон үүсэх шалтгаан нь тун энгийн. Элдэв гялгар хавтастай сэтгүүл, кино, загварын үзүүлэн зэрэг дээр гардаг шиг гоолиг биетэй болохын төлөө элдэв эм тан, цай май ууж эхлээд, удалгүй хоолоо сойх оддын жор руу хадуурна. Тэгээд л тэдний эгнээнд орно доо……
Түлхүүр үгэрүүл мэндийн зөвлөгөө
Санал болгох мэдээ
Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ
Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ. Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …