Шуурхай мэдээ: Эрүүл мэндийн сайдыг АТГ-аас баривчилжээ

shiilegdamba ATG1937 оны  их хэлмэгдүүлэлтийг Оросын улаан  коммунистуудын санаачлага шаардлагын дагуу  тухайн үеийн   ногоон малгайтнууд буюу  Дотоод яамныхан гардан хэрэгжүүлж хилмэгдэгсдийг айдас хүйдэст автуулан  харанхуй шөнөөр голдуу гэр орноос нь хөөж туун эхнэр хүүхдийг нь уйлуулан, нохой шувууг нь гаслуулан байж хүч түрэмгийлэн  баривчилдаг байсан   түүхэн хар өдрүүдийг  Монголчууд бид мартаагүй байна.  Тэгвэл өдгөө   21-р зуунд, ардчилал хүний эрх чөлөөнд тулгуурласан Үндсэн хуулиа батласан Монгол улсын хувьд АТГ гэх “До яамныхан” албан тушаалтнуудын хувьд айдас хүйдэст автуулдаг шинэ “технологи”-ийг  гардан хэрэгжүүлдэг болжээ.

Хэн нэгэн албан тушаалтан авлига авсан байхыг үгүйсгэхгүй ч өдөр алдаж шөнө гэгчийн үлгэрээр гэгээн цагаан өдөр биш, орой үдшийн цагаар баривчилдаг нь хаанахын ёс вэ?

Тэгээд ч  хуульд зааснаар  нэгэн иргэн  гэмт хэрэг үйлдэж байгаа буюу, үйлдэх нь нэн тодорхой нөхцөлд, эсвэл оргон зайлж болзошгүй хойшлуулшгүй тохиолдолд тухайн этгээдийг  баривчлан, гэмт үйлдлийг нь таслан зогсоох арга хэмжээ авах ёстой.

Гэтэл АТГ-т хуулийн энэ заалт хамаагүй байдаг бололтой.

Дөнгөж саяхан 2 цагийн өмнө Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүд  мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг жолооч, туслах нарын хэд хэдэн хүний хамтаар АТГ-аас хүч оройн 17:00 цагийн үед буюу ажил тарсан хойно түрэмгийлэн баривчилсан гэх мэдээллийг баттай эх сурвалж бидэнд  мэдэгдлээ.

Г.Шийлэгдамба авлига авсан байхыг үгүйсгэхгүй ч түүнийг ийнхүү орой үдшийн цагаар баривчлах хэрэг байсан юм болов уу. Г.Шийлэгдамба ба түүний ойр тойрны хүмүүс маргааш Монгол улсаас оргон зайлах гэж байгаа биш дээ, заавал ажил тарсан хойно баривчилгаа явуулдаг нь ямар учиртай юм бол.

АТГ-ыг өмнө нь нэг бус удаа улс төрчдийн зараал, захиа даалгавраар ажиллаж байна хэмээн буруутгаж байсныг энэ удаад тэд өөрсдөө  батлах мэт ийнхүү үдшийн цагаар 10 орчим хүнийг баривчлан саатуулсан байна.

АТГ  хуулиараа хэн нэгнийг баривчлах бол прокурорын зөвшөөрөл юмуу,  шүүхийн тогтоолд үндэслэх ёстой. Харамсалтай нь эх сурвалжийн мэдээлж байгаагаар АТГ-ын зүгээс Г.Шийлэгдамба сайд тэргүүтэй хүмүүсийг баривчлахдаа ямар нэгэн тогтоол шийдвэр үзүүлээгүй гэнэ. Зарим ажиглагчдын үзэж байгаагаар Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан энэ үйлдлийг МАХН-ын дарга Н.Энхбаярыг “айлгах төлөвлөгөө”-ний нэг хэсэг гэж үзэж байна. Хэрвээ энэ үнэн бол АТГ хүний эрх чөлөөнд шууд халддаг, төрийн хууль журмыг хэрэгжүүлэхээсээ илүүтэй улс төрийн захиалга, бусдын нөлөөгөөр “ажлаа хийдэг” байгууллага боллоо гэж хардах үндэслэл бий болж байна.

Ямартай ч Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчлан саатуулсан энэ хэрэг цааш хэрхэн өрнөхийг бид эргэн мэдээлэх болно.

А.Гал

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …