Өршөөлийн хууль хүүхдүүдэд нээлттэй байлаа

УИХ-ын нэгдсэн чуулганаар өршөөлийн тухай хуулийг эцэслэн баталсан. Улмаар 2500 гаруй хоригдол энэхүү хуульд хамрагдан эрх чөлөөтэй болж байгаа юм. Тэднийг энэ долоо хоногт багтаан суллаж дуусна. Хоригдлуудыг суллах, гэрт нь хүргэх болон бусад зардалд улсын төсвөөс нийт 130 гаруй сая төгрөг зарцуулж байгаа юм.   ШШГЕГ-ын газраас орон нутагт суллагдсан ялтнуудыг Улаанбаатар луу тээвэрлэх үйл ажиллагаа өнөөдөр явагдаж байна.

14466343155639e34b52964 Ялтнуудыг нэгдсэн журмаар Зайсан дахь хорих 401 дүгээр ангид авчран нутаг орон руу нь явуулна хэмээн онцоллоо.Хэнтий аймагт ял эдэлж байгаа Увс аймгийн харьяат иргэн байх юм бол түүнийг өнөөдөр Хэнтийгээс Улаанбаатар хотод авчирна. Тэгээд маргааш Увс аймаг руу хүргэн тээвэрлэх ажиллагаа явагдана. Харин зүүн бүсийн нутагт амьдардаг ялтан тухайн бүсэд байгаа хорих ангид ял эдэлж байвал заавал Улаанбаатарт авчралгүйгээр тэндээс нь орон нутаг руу нь хүргэж гэж хэллээ. Одоо хоригдож байгаа 6000 гаруй ялтнаас 3000 орчим нь Өршөөлийн хуульд хамрагдаж байна. Эдгээрээс 2000 орчим ялтан суллагдана. Суллагдаж байгаа ялтнуудын 800-900 нь нийслэлд, бусад нь хөдөө орон нутагт хүргэгдэнэ.Өршөөлийн үйл ажиллагаа 2 үе шаттайгаар явагдаж байгаа ажээ. Захиргааны зөрчлийн шинжтэй арга хэмжээнүүд өмнө нь шийдэгдсэн бөгөөд энэ удаа гэмт хэгийн шинжтэй ял шийтгэлтэй хоригдолуудыг энхний шатанд  хамруулж байгаа юм. Хоёрдугаар шатанд хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа хүмүүсийг ирэх долоо хоногоос шийдвэрлэнэ. Энэ удаагийн өршөөлийн үйл ажиллагаанд хүүхдийн хорих ангиад ял идэж байгаа 27 хүүхдийн 20 нь суллагдах аж.

Ugluu-logo2015

 

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …