Өвдөлгүй 6 жил болж байна

Би даарвуу  үгүй юу  өвдөж, хавар, намар,өвөл – жилдээ гурван удаа эмнэлэгт хэвтдэг байв. Уушги, гуурсан хоолой муутай болохоор ханиалга сар гаруй үргэлжилдэг. Тэтгэвэрт гарч байгаа эрүүл мэнддээ тууштай санаа тавихаар шийдсэн. Бамбай булчирхай өвдөж томороход жүржийн төрлийн жимснүүд сайн байдгийг сонсоод эмчлэхээр боллоо. 1 нимбэг,1 жүрж авч, хальстай нь хамт машиндаад, элсэн чихрээр амтлав. Хагас литрийн шилээр нэг хольц болсон. Түүнийгээ хөрөгчинд хадгалж юм идэхээс 15-20 минутын өмнө 1 цайны халбага хэрэглэж байв. Нилээд хугацааны турш уусан, гэхдээ дунд нь тасалдаж байсан. Заримдаа жимсээ авахаа  мартчихсан, заримдаа авсан даруйдаа хольж амжихгүй гэх мэт. Зун огт уулгүй, өөртөө амралт өгдөг. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа ханиад хүрэхээ больсноо ажигласан. Бодоод үзсэн чинь  ханиад хүрэлгүй 6 жил болсон байна. Энэ жил гэхэд л төрөл төрөгсөд, танилууд бүгд ханиад хүрсэн. Энэ аргаар би бамбай булчирхайгаа  эмчлээд зогсохгүй сульдсан дархлаагаа бэхжүүлж авсан.

bc5246cba43ec3acbig

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …