Хоёр цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орлоо

Тус дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120 ортой 227 дугаар цэцэрлэг 11 дүгээр сарын 02-ны өдөр ашиглалтад орж 250 хүүхэд багачуудыг хүлээн авсан бол 6 дугаар хороонд байрлах 91 дүгээр цэцэрлэгт 160 ортой өргөтгөлийн ажил хийгдэж 11 дүгээр сарын 06-нд хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Дээрх хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулснаар тус дүүргийн СӨБ-ын хамран сургалт 69.9 хувьд хүрч байгаа бөгөөд шинээр 40 ажлын байрыг нэмэгдүүлээд байна. Дүүргийн ИТХ, ЗДТГ-аас тус цэцэрлэгийг гал тогооны тоног төхөөрөмж болон зөөлөн эдлэлээр хангахад 40,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм.
IMG_3636(1)
12207971_1045731262156475_1248745182_n
Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …