Хамтдаа байхдаа Монголын төрийг эзэгнэж, тус тусдаа болохоор өрөөл нэгний идэш болон явж буй МАН, МАХН хоёр дахин нэгдэх тухай яригдах болов. Нийллээ гэхэд МАН гэхүү, МАХН гэхүү зэрэг анхан шатнаас өгсүүлээд олон асуудалтай тулгарах энэ хоёр нам ойрын хэдэн жилдээ л лав нэгдэхгүй бололтой. Үүний ганцхан жишээ нь МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийгөө МАН-д дургүй хүмүүсээр хүрээлүүлж, басхүү тэдэнд том албан тушаал өгөхөөр болж буй явдал юм. УИХ-ын гишүүний туслахаас гишүүн болтлоо өсч дэвжин, богино хугацаанд өндөрлөгт хүрсэн Ж.Сүхбаатар МАН-ы Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөөд ялагдсаныхаа дараа намаасаа гарч өдгөө МАХН-д ороод буй. МАХН-ы дарга Н.Энхбаяр Ж.Сүхбаатарыг өөрийн биеэр хүлээн авч уулзан намдаа элсүүлсэн бөгөөд өдгөө түүний хүсэн хүлээсэн намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг нь өгөхөөр болсон гэх. Учир нь, Монголд анх удаа авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэмээгдэж буй Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба энэ хоёр албан тушаалаасаа сайн дураараа огцрох хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулан Засгийн газар болон намдаа хүргүүлжээ. Хэрвээ Засгийг барьж буй Ардчилсан нам болон МАХН Г.Шийлэгдамбад уучлал үзүүлэхгүйгээр албан тушаалаасаа огцрох хүсэлтийг нь хүлээн авбал МАХН-д Эрүүл мэнд, спортын сайд болон намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал хоосон үлдэх бөгөөд намын ажлыг Ж.Сүхбаатарт хариуцуулах бололтой. Ингэвэл наймхан сарын дараа болох сонгуулиар намын жагсаалтад дээрээсээ хоёрт бичигдэх Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүний суудал халаасаллаа гэсэн үг юм. Тиймээс Эрүүл мэнд, спортын сайдын суудлаас илүүтэйгээр намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал үнэд орж байгаа бөгөөд энэ суудлыг МАХН-ын дарга Н.Энхбаяр Ж.Сүхбаатарт зүгээр ч нэг өгчихгүй, томоохон тохироон дээр үндэслэн өгөх биз. Ямартай ч, энэ хоёр эрхэмд МАН-ыг “шинэчлэх” нууцхан хүсэл байдаг бөгөөд МАН, МАХН-ы аль нэг нь шинэчлэгдсэн цагт л эргэн нэгдэх буй заа.
Түлхүүр үгулстөр
Санал болгох мэдээ
С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …