Тайванийн тагнуул гэгдсэн З.Пагмажав нарын хэргийг өнөөдөр шүүнэ

pagma

Тайваньд Монгол Улсын нууцтай холбоотой мэдээллийг орчуулан хүргэж, тагнуул хийж байсан хэрэгт буруутган УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав болон Д.Чинбаяр нарт холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс 16-22 жилийн ял оноосон билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Батчимэгийн туслах З.Пагмажав өөрийгөө “Хувийн журмаар орчуулгын ажил хийж байгаад эл асуудалд холбогдлоо” хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаар болсон. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх асан, УИХ-ын гишүүн М.Батчимэг өөрийн зөвлөх З.Пагмажавын дээрх хэрэгт холбогдуулан  “З.Пагмажав надтай олон жил хамт ажиллаж байгаа. Стратеги, судалгааны хүрээлэнгээс эхлээд хамтарч ажилласан. Ер нь улс төрийн зорилготой, захиалгатай л зүйл яваад байх шиг байна. УИХ-ын гишүүний зөвлөхийн хийсэн хэргийг УИХ-ын гишүүнтэй холбогдуулж ярьж байна” гэсэн юм. Юутай ч, Пагмажав, Д.Чинбаяр нарт холбогдох эх орноосоо урвасан, тагнуул хийсэн гэх хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр өнөөдөр хэлэлцэх аж.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж …