Үе мөчний өвчний засал
А. Гар хөлийн шар усанд:
- Утаатай шар эсгийг сайн хужиртай усанд удаан буцалгаад бүлээн болгон аль шар ус хурсан цэг, газартаа тавиж боох .
- Тэмээний хөх хорголыг түлж үнсийг нь гүүний сүүнд зуурч бүлээсгэн хүүдийнд хийж боовол сайн.
- Агь өвсийг шинэ ургасны дараа буюу унах үед нь буцалгаж ханд хийж шавших, наах сайн.
- Багалуурын цэвэр түлсэн үнсийг аагтай хар цайнд зуум марльд боож бүлээнд нь шавших ба боох.
- Агины буурцаг, зээргэнэ, сайн хужир гуравыг буцалга утаатай шар эсгийд шингээж халуун бүлээн боовол сайн.
- Гар хөлд щар ус хурж өвдөхөд хонины илгийг хэд хэд нүхлээд өвчтэй газраа наах.
Б. Гар хөл шархирах ба загатнах гүвдрүү гарахад цагаан гүүний сүүнд арц буцалгаж шавшвал эдгэнэ.
В. Бүх бие, гар хөл өвдөж хавдахад гахайн өөхииг давстай хольж нүдээд түрхэх сайн.
Г. Саарал морины хомоолоор хөлөө шарлатал утвал хөлийн өвчинд сайн.
Д. Сайн хужиртай усанд цэнхэр цаас дүрж шингээгээд өвдсөн хөлөө боох сайн.
Е. Өвдөг өвдвөл:
- Хужиртай шороогоор үрж, булах сайн.(шагайг мөн адил).
- Шар усанд модны давирхай шар цавуутай хольж наавал сайн.
- Эм, чихэр, тараг гурвыг зуурч буцалгаад уувал зүгээр.
- Морь үхрийн хөх аргалын үнсийг шар цавуутай хольж сайн уусгаад шавшвал сайн, бас шар сүүнд зуурч боож болно.
Ё. Хуян шар ус хурахад:
- Хөл гар болон бусад үе мөчинд шар ус тогтсон тохиолдолд хятад цайны дотоод бүдүүн шар цаасыг халуун бүлээн усанд сайн уусгаад усны сайн хужир хийж тэр бүдүүн цаасаараа боовол тустай.
- Агь зээргэнэ хоёрыг ургаж гүйцэх үед хэрчиж даавуун саванд битүү хатаагаад хэрчиж нүдээд хувь адил устай их тогоонд чанаад, дундуур болоход шаарыг даавуунд шүүж, үлдсэнийг маш тогтуун буцалгаад нэг аяга болгоод даавуунд наалдуулж аль хуян шар устай газар наавал сайн.
- Хужиртай усаар угааж шар усны нүхийг нээж шар тос бүлээтгэн түрхэх.
- Зуны туулайн сэвс, элэг, цусыг нийлүүлэн нухаж илгэнд түрхээд шар ус бүхий газар нааж түрхвээс сайн.
- Шар усанд улаан ямааны үсийг хяргаж аваад шар цавуутай хольж хатаагаад маш нарийн хэрчиж үсгүй болгоод цавуутай хамтатгаж хайлж нааваас маш сайн.
- Шар усанд аливаа бод малын чөмөг ба удаж өмхийрсөн хувхай ачит булууны ясны үнс, бас давс, хятад шар хүжийг адил хувь тэнцүү нунтаглаад, аагтай хар цайнд зуурч хэд дахин шавшваас сайн.
- Шар усанд модны давирхайг сайн цавуутай нийлүүлж хольж шавшваас сайн.
- Могойн гээсэн хальсыг хив хадгаар ороогоод гар хөлийн шар устай газраа боох ( дан арьсаар нь боож болохгүй)
- Гар, хөлийн шар усанд ямааны өөхийг хуршааж, нухаж шавж боох ба мөн тосыг түрхэж нар буюу галд ээж шингээнэ.
Ж. Бам өвчинд цагаан адууны тархийг буцалгаж хэд хэдэн удаа ууваас нэн сайн. Цагаан адуу эс олдвоос ямарч адууны тархи сайн болой.
З. Бам өвчинд мориор алс газар явж зовоовоос сайн.
эрүүл мэндийн жор сониноос….