Ерөнхий сайдыг огцруулах бичигт АН-ын хоёр гишүүн гарын үсэг зуржээ

imagesУИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтийн төлөвлөгөөг хууль бус, Монгол Улсын эрх ашгаас урвасан үйлдэл хэмээн огцруулах санал гаргаж гишүүдээс санал авч эхэлсэн бөгөөд өдгөө энэ саналд 19 гишүүн гарын үсэг зураад байгаагийн хоёр нь АН-ын гишүүн аж. Үүнтэй холбогдуулан АН-ынхан тэрхүү хоёр гишүүнийг Р.Амаржаргал, Х.Баттулга, Н.Алтанхуяг нараас байх хэмээн хардах болсон байна. Харин Г.Уянга гишүүн АН-ын тэрхүү хоёр гишүүн болон гарын үсэг зурсан бусад гишүүдийн нэрсийг нууцалж байгаа бөгөөд нам, намын төлөөлөл болсон хүмүүс гарын үсэг зурсан гэдгийг хэлжээ. Юутай ч, Г.Уянга гишүүн энэ бичгээ энэ долоо хоногийн сүүлээр юм уу, ирэх долоо хоногийн эхээр УИХ-ын даргад өргөн барих аж. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянга УИХ-ын гишүүн 2014 оны 11 дүгээр сарын 21 –ний өдөр Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг томилогдох үеэр “Би Ч.Сайханбилэгийг  дэмжихгүй байгаа. Нүүрээ угаагаад нөгөө хувцсаа өмсөөд ороод ирлээ. АН-ын ҮЗХ төрийн дээр болж байгааг энэ явдал харуулж байна. Нөгөөтэйгүүр өнөөдөр Монгол Улсын ҮАБЗ-ийн 3 гишүүн бүгдээрээ АНУ-д төгссөн, неолиберализмийн төлөөлөгчид болчихоод байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  6 жил УИХ- д тайлангаа тавьсангүй. Ц.Элбэгдорж Үндсэн Хууль, УИХ руу алхам тутамдаа нулимж байгааг харахад хүнд байна. Мөн таны найз С.Баярцогт та хоёр Оюу Толгойн асуудлыг шийдэх зорилготой томилогдож байгаа юм уу гэж их айж байна. Ч.Сайханбилэг та томилогдох нь томилогдох бололтой. Гэхдээ та аль хэдийн ялагдчихаад томилогдож байна. Оюу толгойн луйврыг үргэлжлүүлнэ гэвэл би өөрөө огцруулах санал гаргана…” хэмээж байсан юм.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …