Сайн байцгаана уу. Би нэг асуудалтай тулгараад байнаа. Миний эхнэр надтай ерөөсөө секс хийхээ больчихлоо бүр 1 жил боллоо. Хийе гэж гуйхаар маргааш нь сав эрхтэн өвдөөд байдаг гээд дургүйцээд байх юм. Би элдэвээр хэлж өөр хүүхэнтэй унтана энэ тэр гэж ч хэлж үзлээ тэгсэн чинь тэгээ тэг гэж байх юм. Бид 2 хоюулаа ажил ихтэй гэхдээ оройд хүүхдүүд унтаснаас хойш дандаа тв үзээд суучихдаг ёстой тамтай амьдрал болж байна. Би аль болох ярилцаад сайхан байх гэхээр миний цаг битгий саад болоод бай гэх юм. Тэгээл би өрөөндөө ганцаараа сууж унтах цагаа хүргэх юм. Сексд ийм дургүй болсон нь юуны шалтгаан юм болоо? Эхнэрийн аав ээж нь өөд болоод 3 жил болох гэж байна энэ нь шалтгаан нь юм болуу? Би архи дарс хааяа л уудаг гэхдээ агсам согтуу тавьдаггүй сардаа 2 удаа л уудаг. Тэгээд ихэвчлэн эхнэрээ бараад л амралтын цагаар гэртээ л хүүхдүүдтэйгээ байхыг боддог. Эмэгтэй хүнийг дуртай болгодог эм гэж байдаг уу? Өнөөө бугын зуулт билүү тэрийг олоод цайнд нь хийчихдэг юмуу ч гэж бодох юм. Яавал дээр вэ хүмүүсээ надад зөвлөөч. Манай эхнэр одоо 39 хүрч байна би 40 хүрч байна…