Орон нутгийн вэб сайтуудын чуулганд оролцогчдыг бүртгэж байна

14304515205542f540666c9Монголын Сайтын Холбооноос санаачлан анх удаа  хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны болон хувийн хэвшлийн сайтуудын сэтгүүлч админууд  болон  хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдийг  хамруулсан  Орон нутгийн вэб сайтуудын чуулганыг анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон билээ. Тус чуулганаар  орон нутгийн вэб сайтуудын сэтгүүлч, мэргэжилтнүүдэд МОСАХ-аас мэргэжлийн чиглэлийн сургалт явуулахаас гадна  орон нутагт вэб сайтын үйл ажиллагаа эрхлэхэд тулгарч байгаа асуудлыг  хэлэлцэх юм.

Хэрвээ та орон нутагт вэб сайтын  үйл ажиллагаагаа эрхлэдэг бол МОСАХ-оос зохион байгуулж байгаа Орон нутгийн вэб сайтуудын чуулга уулзалтанд оролцох боломжтой юм. Мөн аймгуудын төрийн захиргааны төв  байгууллагууд өөрийн албаны вэб сайт болох …… gov.mn  сайтынхаа мэдээ мэдээлийг хариуцдаг  хэвлэл мэдээллийн ажилтнаа энэхүү чуулганд оролцуулахаар болж байгаа юм.

Орон нутгийн   вэб сайтын   чуулганы бүртгэл 2015 оны 11 сарын 13-ны баасан гарагийн 15:00 цаг  хүртэл үргэлжилнэ.

Бүртгэлийг МОСАХ-ны 99008778 тоот утсаар авч байна.

Монголын Сайтын Холбоо

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …