“Шинэ жил НОМИН-д ирлээ” сүлд мод асаах ёслол

83996be0dc1d9a658929dac7437fd96e_x2

Хүн бүрийн хүсэн хүлээдэг баяр болох Шинэ жилийн баярыг Номинчууд түрүүлж эхлүүлдэг уламжлалаараа энэ жил 2015 оны 11-р сарын 12-ны өдөр Улсын Их Дэлгүүрийн урд талбайд ёслол төгөлдөр сүлд модныхоо гэрэлээ асаалаа.  Энэ арга хэмжээнд хэрэглэгч олон түмэн “Номин Холдинг” ХХК-аас зарласан хямдрал, урамшуулалтай худалдаанд оролцож урлаг соёлын уран бүтээлчидтэй хамтдаа нэгэн үдшийг өнгөрүүллээ.

Энэ үдшийн хамгийн чухал сюрприз болох Улсын Их Дэлгүүр, Номин Юнайтед их дэлгүүр, Номин Их Дэлгүүрүүдээс 11-р сарын 11,12-ны өдрүүдэд хийсэн  50 000 төгрөгийн худалдан авалт бүрт 1 сугалаа өгч сүлд мод асаах ёслолын үеэр 5 супер азтан тодруулан 3 ширхэг ASUS брэндийн гар утас, 2 ширхэг 300,000 төгрөгийн бараа авах эрхийн бичиг бэлэглэсэн юм.

Улаанбаатар хотын төвд байрлах Улсын Их Дэлгүүрийн урд талын сүлд модыг асаахаар энэ өдөр 650 орчим хүн цуглаж нэгэн үдшийг гайхалтай өнгөрүүллээ. Шинэ жилийн баярын уур амьсгалыг хамгийн түрүүнд оруулдаг Номингийн хамт олонд хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн сэтгэл өндөр байгаа нь мэдрэгдэж байлаа.

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …