Д.Булганыг баривчилсан асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ

1bulgan

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг саатуулсан асуудлаар ЦЕГ-аас 14.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Өнгөрсөн амралтын өдөр Д.Булганыг цагдаагийн байгууллага саатуулсан гэх мэдээлэл цацагдсан юм. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Д.Булганыг саатуулсан нь үнэн. Одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа” гэв. Харин түүнийг ямар хэрэгт буруутган ийнхүү цагдан хорих болсон үндэслэлээ хуулийн байгууллагынхан ихэд нууцалж байна. Мөн Д.Булгантай хамт өөр хоёр иргэнийг саатуулсан бөгөөд С.Зориг агсны хэрэгтэй холбоотйо байж болзошгүй гэсэн таамаг байна.

Энэ талаарх мэдээллийг бид тун удахгүй эргэн мэдээлнэ.

Г.Лхагваа

 Zaluu.com

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …