Чатаар танилцсан гаж донтон эрээс зугтаахын тулд талийгаачийн тоонд багтсан бүсгүй

e2bcf961f928ff46541a083c003d6e30

Учрал хорь нэлээд гарсан атлаа насны ханиа байг гэхэд найз залуугүй гансарч яваа бүсгүй. Тэрээр ядмаг айлын хамгийн том охин болоод ч тэр үү хар багаасаа гоёж гоодохыг умартан хэдэн дүү нараа есгөхийн тулд нусаа хацартаа нааж яваа ажээ. Хааяа нэг Учрал арван жилд хамт нэг ангид сурч байсан найз хүүхнүүдтэйгээ уулзахад цаадуул нь “ингэж ч шоудаад, тэгж ч залуусыг хошгоруулж монетон ээмэг, бөгж авахуулаад” гэж ирээд сайрхан ярина. Зарим нь Учралыг “Чи бидний ууж идэж, цэнгэснийг яриулчихаад өөрөө болохоор юу ч ярихгүй нуугаад” гэж тунирхана. Бүсгүй юугаа ярих билээ дээ. Ар гэрийн ажлаас толгойгоо өндийлгөх завгүй, нөгөө талаар хувцас хунар муутай тул тэр бүр гэрээсээ гарч хотын төв, олон хүнтэй газар явахаасаа ичдэг юм чинь. Уг нь Учрал хальтхан харсан харчуулд дажгүй, халаалттай эрчүүдэд царайлаг л харагдах хүүхэн. Найзуудтайгаа уулзаж хэдэн цаг буу халаад салахдаа Учрал өөрөө өөртөө “Ямар ч байсан сарын дараа уулзахдаа заавал нэг залуутай зугаалсан тухайгаа ярина даа” гэж тангараг тавиад гэртээ харьжээ. Тэрээр үд дундын үед телевизийн чат үзэж суутал “20-25 насны хүүхэнтэй дотно харьцаа тогтооно. Санхүүгийн хувьд тусална. Утас 9911…” гээд дугаараа бичсэн байв. 9911… дугаарыг чинь дандаа л баячууд барьдаг хэмээн шүүрс алдсан Учрал хэн нэгэнд ховсдуулав уу гэмээр утсаа аваад нөгөө дугаар руу залгачихсан байна. “Байна хэн бэ” гэх хүдэр хоолойг сонссон бүсгүй жаахан хүлээзнэснээ “Би чатаар утсыг чинь авчихаад ярьж байна” гэвэл “Өө за, маргааш орой 21 цагт Цэцэг буудалд хүрээд ир” гэж хэлээд угсаа тавьчихав. Бүсгүй зориг орж маргааш ямар гоё хувцас өмсөх тухайгаа бодож цөхөв. Зун бол ч яахав, баян ядуугүй футболка, богино өмд, банзал, сандаал өмсөөд очиж болно. Намрын сэрүүн орчихсон өдий үед яах билээ” гэж бодоод эцэст нь арга боджээ. Урд айлынхаа хүүхнээс маргааш болзоонд өмсөх хувцас гуйж оронд нь нялх хүүхдийг нь бүтэн өдөр харж өгөхөөр болсон байна. Анх удаа ангижруулагчтай шампуниар үсээ угаасан түүний үс гялалзаж, гоё даашинзыг өмсөн гэрийнхээ том толины өмнө хэдэнтээ эргэж, нааш цааш холхисоор байтал болзоонд очих цаг болов. Тэрээр гоёмсог жижиг цүнх барин, итали загварын даашинз, испани хийцийн туфль өмсөн Цэцэг буудал руу алхаж явахад хажуугаар шурхийх машин чагнаалдаж, зөрөөд өнгөрөх эрчүүд эргэн эргэн өөрийг нь цоо ширтэж байгааг харахад сайхан байлаа. Зочид буудалд явж орвол ресепшний хажууд сул сандал байв. Тэнд хэдэн хүн л сууж зарим нь боссон байлаа. Дээд давхраас гуч эргэм насны залуу бууж хүмүүсийг нүд гүйлгэн харснаа бүсгүйг чиглэн ирж “Та өчигдрийн 8881…. дугаараас ярьсан бүсгүй мөн үү” гэлээ. Бүсгүй өөрийгөө танилцуулсны дараа ямар ажил хийдэг тухай өнөө залуугаас асуувал “Намайг Хашаа гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг. Би ч гэсэн таныг судалсан гээд тэрээр Учралын бүх анкетыг дуржигнуулан регистрийн дугаарыг нь хүртэл хэлэв. Учрал жаахан ичиж “Яаж та намайг танидаг юм бэ? гэвэл Хашаа инээмсэглэн “Монгол чинь жаахан юм хойно, хэн хэнийгээ танина шүү дээ гэв. Үнэндээ Хашаа гэх энэ эр бүсгүйн гар утасны дугаараар бүх хаягийг нь олоод авчихсан юмсанж. Хашаа хэзээ язааны бүсгүйг таньдаг хүн шиг далаар нь тэврэн зэргэлдээх баар руу яваад орчихов. Залуугийн ил задгай яриа, ширээ дүүрэн өрсөн амтат жимс, виски, шар айраг хоол унд зэрэгт бүсгүй сэтгэл алдарч түүнтэй элдвийг хүүрнэн орой болтол суув. Архи ууж сураагүй Учрал халамцаад ирэх алдад хүүхний хүзүү хоолойг Хашаа өлсгөлөн арслан адил долоож, шимж, хазлаад мөддөө салах янзгүй болов. Анх удаа танилцчихаад ийм харьцаа үүсгэхийг даруу зантай бүсгүй хүсээгүй тул “Би явлаа” гээд суудлаасаа өндийвөл Хашаа сандран “Уучлаарай би чамтай өнөө шөнийг хамт өнгөрөөмөөр байна. Цаашдаа хоёулаа жинхэнэ хосууд болох эсэхийг энэ шөнийн явдал харуулна” гэсээр зочид буудлын өрөө рүү чирээд орсон байна. Өрөөнд орсон хойно бие жаахан тайвширч бас Хашаагийн хөгжилтэй яриа, хундага архины цаана гармагц даашинзныхаа товчийг бага зэрэг сулруулав. Энэ завшааныг харж суусан залуу уухилан байж хүүхний хэнхдэг цээжийг үнсэн таалж нөгөө гоё даашинзыг нь хормойноос нь дээш тайлан шидээд хаячихжээ. Үнэхээр мунаг залуу юу эсвэл эмэгтэй хүний бараа хараагүй тэгж их удсан уу бүсгүйн хамаг хувцсыг тайчаад дээр нь гарсан байгаа юм. Цаадахь нь дотоожоо тайлаагүй хэрнээ мод шиг хатуурсан эрхтэнээрээ цогтой нь аргагүй хатгасаар. Энэ үед Учрал бага зэрэг тачаадан түүний хүзүүгээр тэврээд авав. Чи дотоожоо тайлаагүй байна гэж хэлэх гэвэл Хашаа “Би мэдэж байна” гээд цус шиг улаан уруулыг нь амандаа хумиад хийчихэв. Бүсгүй толгойгоо сэгсрэн “Чи дот..оож” гэвэл Хашаа “Зүгээр зүгээр” гээд дотоожоо тайлахаа мартчихаад ахиад л хий бүлээд эхэлсэн байна. Самбаачлан байж Учрал хоёр гараараа арай ядан дотоожийг нь доош чангаасаар тайлж орхив. Сая л нэг сэхээ авсан Хашаа “Өө золиг гэж” гээд халуун яндан шиг тас хар эрхтнээ хүүхний бариу давчуухан умдаг руу чигээр нь түрээд оруулчихжээ. Хэд хүчтэй оцгоноод Хашаа бүсгүйг байдгаар нь чанга тэврэн дур тавих нь. Яг дур тавих мөчдөө бүсгүйн булбарай мөрөн дээрээс чанга гэгч нь хазсан байна. Маш их өвдсөн нь ойлгомжтой. Хашаа гэх тэр гажиг эрийн шүдний ором гараад зогсохгүй цус хүртэл шүүрч хөх эрээн болжээ. Харин гэм хийснээ мэдсэн залуу босч ирээд өмдөө ухаж ухаж 300 доллар гаргаж орон дээр чулуудаад зочид буудлын өрөөнөөс хам хум гарч одов. Учрал босч толинд хазуулсан мөрөө харвал хүн харахын аргагүй болсон байх авч орон дээр хаясан 300 долларыг хараад өвдөлт нь бага зэрэг намжсан гэхэд болно. Энэ явдлаас гурван долоо хоногийн дараа Учрал гэртээ сууж байтал Хашаа баглаа цэцэг барьчихсан инээд алдсаар ороод ирэв. Гэнэтийн энэ явдалд бүсгүй ихээхэн цочирдож, хазуулсан мөр нь эдгэсэн ч гэлээ өөрийн эрхгүй янгинан өвдөх шиг болжээ. Гэвч Хашаа хэзээ язааны таньдаг хүн ирж, урьд нь хийсэн муухай зүйлдээ маш их гэмшиж яваагаа хэлээд түүгээс уучлал гуйж салхинд гарахыг хүссэн байна. Бүсгүй ч уучлалыг хүлээн авч, тэр хоёр хотоос зайдуухан Туул голын бургасанд ирэв. Шорлог хийж идэж, түрүүчийн адил архи дарс өрж багагүй наргижээ. Нэг мэдэхэд Хашаа түүний дээр гарчихсан уухилж, бэлэг эрхтэн нь хэзээний бие биеэ таньдаг юм шиг залгагдчихсан байв. Тэрээр бүсгүйн жижигхэн хөхийг хоёр гараараа илбэж байснаа дур тавьж эхэллээ. Тэгснээ нөгөө л муухай авираа гаргаж Учралын зүүн хөхний товчийг тас хазжээ. Ёстой адгийн муу гаж донтонтой учирснаа мэдсэн Учрал түүнээс зугтаахын түүс болов. Харин Хашаа улам л ойртож дотносох шинжтэй. Өдөрт хэд залгах бөгөөд бүр улаан цагаан гэрлэхийг гуйсан гээд бод. Харамсалтай нь хөхнийхөө товчийг хазуулсан Учрал маргаашнаас нь эмнэлгээр явах болоход Хашаа байнга дагаастай. Хөхөндөө эмчилгээ хийлгэх мөнгөө Хашаагаар гаргуулж байгаа болохоор дуугүй л дагуулаад яваад байхаас өөр аргагүй. Хашаа ч гэмшсэн хүн болж “Хайр аа, хөх нь өвдөж байна уу, тос авч түрхэх үү, том лээвчиг авч өмсөх үү” гэх мэтээр аргадан гуйх нь нэг бодлын өрөвдмөөр ч юм шиг. Хэд хоног эмнэлгээр явсан Учрал бие нь арай дээрдэнгүүт Хашаад хандан “Үүнээс хойш ямар ч уулзаа учраа байхгүй, унтах болгондоо хүн хазаж байдаг гаж донтой амьтан” хэмээн шууд нүүрэн дээр нь хэлээд тавьчихжээ. Энэ үгэнд Хашаа эхлээд жигтэйхэн гомдсон ч маргаашнаас нь эхлэн байн байн залгах болжээ. Гаж донтон эрээс зугтаахын тулд гар утасныхаа дугаарыг хүртэл сольсон ч тусыг эс олов. Хашаа машинтайгаа ирж гэрийнх нь гадаа зогсчихоод гарч орохыг нь анаж зогсох нь хэцүүтэй. Иймд ээжтэйгээ ярилцаж байгаад хашаа байшингаа хямдхан зараад хаа байсан хотын баруун хэсэгт очиж буусан боловч хэдхэн хоногийн дараа Хашаа олоод оччихов. Гэвч бүсгүй нүүр өгөлгүй ахиад түүнд биеийнхээ эмзэг хэсгийг хазуулж тамлуулахыг яахин хүсэх билээ. “Чи яв” гэж хэлээд ч түүний үгийг чаатаар танилцсан гаж донтой залуу тоосонгүй. Тэгэхээр нь Учрал Дарханд байдаг авга эгчийндээ өвөлжихөөр шийдсэн боловч долоо хоногийн дараа Хашаа давхиад оччихсон байна. Аргаа барсан Учрал овог нэрээ солиод хотын зүүн захад өрөө хөлслөн амьдрах болжээ. Яаж ч бодсон нас биед хүрсэн, хөрөнгө чинээтэй эрчүүл чаатаар хүүхэн хайна гэдэг тэнэг хэрэг. Тэд бол гаж донтнууд байдаг гэдгийг бүсгүй хожуу ухаарсан ч түүнээс зугтах аргаа олохгүй хэсэгтээ зовов. Нэр усаа өөрчлөөд нэг хэсэг амар тайван амьдарсан ч хаанаас ч юу ч олж чадах танил тал, мөнгө төгрөгтэй Хашаа хэдэн долоо хоногийн дараа хөлсний байрных нь үүдэнд инээд алдчихсан зогсч байжээ. Гаж донтон эрээс ухаанаа гартал айсан бүсгүй буцаж гүйж ороод бүтэн өдөр гэртээ бүгэж, ажлаа тасалсан байна. Шөнө дөлөөр тэрээр хөлсний байшингаасаа нүүхээр машин авчиртал яг хажууханд нь зэрэгцээд Хашаа зогсч байхыг хараад Учрал улаан галзуу амьтан очоод нүүрийг нь ураад хаячихмаар санагджээ. Аргаа бараад цагдаа руу дуудлага өгтөл Хашаа зөрүүлж яриад Уучлаарай, ахын дүү. Ах нь хэд хоног ажлаар хөдөө яваад ирсэн чинь эхнэр маань хардаад аашлаад танайх руу залгачихлаа” гээд болиулчихжээ. Энэ тухай Учрал найзууддаа дуулгатал нэг нь “Чи үхэж байж л санаа нь амраах юм байна даа” гэж хэлсэн нь түүнд нэгийг бодогдуулж орхив. Ингээд ээжтэйгэё ярилцаад сайн дураараа талийгаач болохоор шийджээ. Үнэхээр л нас барсан хүн болж, бүх юмыг ном ёсоор нь хийж, бүр хөдөөлүүлэх дээрээ тулжээ. Ингэж байж л гаж донтой эрээс салах ганц арга болохыг ээж нь ч хүлээн зөвшөөрчээ. Хэд хоногийн дараа Учралын ээж Хашаа руу утасдаж, “Урьд шөнө Учрал зөндөө нойрны эм уугаад нас барчихлаа, чамаас л болж би охиноо алдлаа” хэмээн уйлан дуугаран цамнаж гарчээ. Хашаа ч энэ явдалд цочирдож, талийгаачийн ажил явдалд зориулан багагүй мөнгөөр тусалжээ. Гэрт нь ажил явдал ид өрнөж байх үёд Учрал найзындаа нам гүмхэн хоргодож байлаа. Хааяа нэг ээжтэйгээ холбогдож “Хашаагийн царай ямар байна” хэмээн даапаалах аж. Гурав хоног ажил явдал өрнөж, найзууд нь ч Учралыг гаж донтон эрээс салгахын тулд чадахаараа тусалж, яг л нас барсан мэт жүжиглэцгээжээ. Аз болоход орчин үед шарилыг чандарладаг болсон тул гурав дахийн өглөө ваартай үнс авчирч гашуудлын цуваа оршуулгын газар руу хөдөлжээ. Энэ бүх ажилд Хашаа өөрийн биеэр оролцсон болохоор түүнийг үхсэн гэдэгт бүрэн итгэж, ажил явдал дуусгангуут зурагных нь өмнө баахан уйлж, гашуудал үйлдээд буцсан аж. Ийнхүү хавийн амьтныг хөдөлгөж байж, гаж донтноос бултсан Учрал хэд хоногийн дараа зурагт үзэж суутал “Санхүүгийн дэмжлэг үзүүлнэ” гэсэн чаатын зарын ард гаж донтон Хашаагийн утас дурайж байх нь тэр.

Санал болгох мэдээ

Э.Пүрэвжаргал: Жүжигчин хүн ер нь эротик, адал явдал, түүхэн гээд бүхий л дүрд хувирч чаддаг байх ёстой гэж боддог

Ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бол Э.Пүрэвжаргал.“30 өдөр 30 секс” …