Улирлын томуугийн эсрэг вакциныг өнгөрсөн сараас эхлэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар хийж эхэлсэн бөгөөд ханиад томуу их байгаагаас үүдэн хувийн хэвшлийн зарим эмнэлэгүүдэд хийж байна.
Энэ жил аймгууд, дүүргүүд, албан байгууллагын захиалгад үндэслэн нийт 45000 хүн тун томуугийн вакцин хүлээн авч хуваарилан хүргүүлж байна. Үүнд 21 аймгийн Эрүүл мэндийн газарт-16000 хүн тун, нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлд 5000 хүн тун, эмнэлгүүд, хил, гааль, цагдаа, онцгой байдал, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээний гэх мэтийн эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажиллагсад болон хүүхэд асрах газрууд, нялхсын клиник сувилал гэх мэтийн 40 гаруй байгууллагад 24000 хүн тун вакцин хуваарилсан аж.