Шүүхийн ерөнхий зөвлөл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтарч “Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо ба нөлөөллийн мэдүүлэг” сэдвийн хүрээнд өнөөдөр тус дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, хууль сурталчилж ажиллалаа. Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга С.Пүрэвсүрэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн иргэдийн төлөөлөгч хариуцсан референт Ц.Соёлмаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Батдорж нар оролцов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “Шүүхийн шинэтгэлийн үр дүн” сэдвийн хүрээнд иргэдэд мэдээлэл хийж, шүүхийн тухай багц хуулиудын хэрэгжилтийн талаар танилцуулсан юм. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн иргэдийн төлөөлөгч хариуцсан референт Ц.Соёлмаа “Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдвээр иргэдэд мэдээлэл өгөв. Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Батдорж “Нөлөөллийн мэдүүлэг” сэдвээр мэдээлэл хийлээ. Уулзалтад Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтнууд болон тус дүүргийн хорооны засаг дарга нар, Хорооны иргэдийн нийтийн хурлын дарга нар тус тус дүүргийн иргэдээс бүрдсэн 250 гаруй иргэн оролцсон юм.